Мэндчилгээ

  Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд, залуучууд нийгмийн амьдралын зохион байгуулалтын анхдагч нэгж болох гэр бүлийн эрхэм гишүүд, иргэд Та бүхэнтэйгээ байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулан мэндчилж байна.

   Монгол Улсын нийт хүн амын 33 хувийг 0-18 насны хүүхэд, гуравны нэгийг 18-35 насны залуус, 800.0 мянга гаруй гэр бүл эзэлж байгаа статистик мэдээлэл байна. Хуучнаар Хүүхдийн төлөө үндэсний газар нь хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллах төрийн чиг үүргийг гүйцэтгэж байсан бол 2016 оноос хойш Засгийн газраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөн байгуулагдаж Монгол Улсын хүн амын бүхий л хэсэгт хүрч үйлчлэх өргөн чиг үүрэгтэйгээр Таны гэр бүл, амьдралын эргэн тойронд өсч торнин буй хүүхэд багачууд, цэцэглэн дэлбээлж буй залууст, эцэг эхчүүд, иргэдэд чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг Манай хамт олон гүйцэтгэн ажиллаж байна.

   Анх удаа төрөөс гэр бүл, залуучуудын асуудлыг бодлогын түвшинд оруулж ирсэн онцгой цаг үед бид бүхэн нийгмийн хөгжлийн үндэс суурь болох тулгын гурван чулуу шиг гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр төрөөс гаргасан хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр, бодлого шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, сайжруулах, хууль эрх зүйн болон тогтолцооны хувьд илүү боловсронгуй болгож ажиллахад онцгой анхаарч байна.

  Манай байгууллага нь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр үндэсний хэмжээнд аймаг, нийслэлд газар, хэлтэс, харьяа “Өнөр бүл” хүүхдийн төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, Хүүхдийн тусламжийн 108 утасны  үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байр, Сургалт, судалгаа, мэдээллийн төв гэсэн бүтэцтэйгээр салбарын хэмжээнд 1004 албан хаагчтайгаар бодлогын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

  Бид төрийн бодлого хэрэгжүүлэхдээ хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж иргэд олон нийт, эцэг эхчүүд, хүүхэд залуучуудад хэрэгцээ шаардлагатай аливаа асуудлыг хамтран шийдвэрлэх, хэрэгжүүлж ажиллах чиглэлээр олон улсын байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллага, салбар дундын хамтын ажиллагааг зохицуулах, хамтран ажиллах чиглэлээр хариуцлагатай ажиллаж ирсэн.

  Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ олон нийтийг соён гэгээрүүлэх, аливаа хүчирхийлэл, эрсдэлд нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийг эрүүл аюулгүй амьдрах, иргэдэд шаардлагатай мэдлэг мэдээлэл хүргэх, нийгмийг сайн сайхан, зөв зүйлд уриалах, сайн туршлага, үлгэр дууриаллыг алдаршуулан түгээхэд Та бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

  Хүүхдийн оюун санааны өв тэгш эрүүл байдал, нийгэмшихүйн асуудалд анхаарч эцэг эх, өв тэгш гэр бүлээс өсч өндийсөн хүүхдүүд маргаашийн хүсэл тэмүүлэлтэй, хариуцлагатай, бүтээлч, хүнлэг, ёс зүйтэй, зөв дадал хэвшилтэй, үндэсний өв соёл, уламжлалаа дээдлэн өвлөсөн Монгол хүн болгох чиглэлээр ажиллана.

  Энэ зорилгод хүрэхийн тулд олон улсын чиг хандлага, туршлагаас судалж, дэлхийд давтагдахгүй Монгол ахуйтайгаа уялдуулан хэрэгжүүлэхэд эрхэм зочин таны ч оролцоо бий.

 Иймд хүн бүр, хариуцлагатай иргэн бүрийн тус, дэм оролцоогоор  гэрэл гэгээтэй нийгмийн аз жаргалтай хүүхэд багачууд, эрч хүчтэй залуус, тогтвортой гэр бүлийг бий болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

  ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА М.ЭНХ-АМАР

 

 

 

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ2020-05-08 08:20Дэлгэрэнгүй унших
Түргэвчилсэн үнэлгээгээр эрсдэлтэй гэж гарсан өрхийн хөгжлийн бэрхшээлтэй охин тэргэнцэртэй боллоо2020-05-07 18:46Дэлгэрэнгүй унших
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхөд тусламж дэмжлэг үзүүллээ2020-05-07 08:56Дэлгэрэнгүй унших
Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр2020-04-30 09:49Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОЛОО2020-04-16 15:46Дэлгэрэнгүй унших
Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн ажилтан, албан хаагчдад халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар цахим сургалт зохион байгууллаа2020-04-13 18:43Дэлгэрэнгүй унших
Нийслэлийн халамж асрамжийн төвүүдэд дөрөв дэх удаагийн ариутгал хийгдлээ2020-04-08 12:51Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТҮНШЛЭЛИЙН КОМПАКТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА2020-04-06 08:51Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ: Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа2020-04-03 13:15Дэлгэрэнгүй унших
“Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов2020-04-03 13:08Дэлгэрэнгүй унших