ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗАР

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар

Нэрс

Албан тушаал

@mail, утасны дугаар

1.

Н.Оюунчимэг

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга

oyunchimeg@fcy.gov.mn

51-263103

2.

Б.Ариунтуяа

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтэн

ariuntuyab@fcy.gov.mn

51-264125

3.

Б.Болормаа

 

Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн

bolormaab@fcy.gov.mn

51-264125

4.

О.Ганболд

Статистик, мэдээллийн сан, судалгааны мэргэжилтэн

o.ganbold@fcy.gov.mn

51-264125

5.

А.Сандагдорж

Дотоод аудитын мэргэжилтэн

sandagdorj@fcy.gov.mn

51-264125

6.

А.Майжаргал

 

Мэдээллийн технологи, дотоод сүлжээний мэргэжилтэн

maijargal@fcy.gov.mn

51-264125

 

Зорилт:

Гэр бүл, хүүхэд, залуучуудын талаарх хууль, тогтоомж, бодлогын
хэрэгжилтийн явцад хяналт, шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгөх, агентлаг, харьяа нэгж, салбарын үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж боловсруулах, гүйцэтгэлийг хянах, санхүүгийн дотоод хяналт тавих, статистик, судалгаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж, удирдлага болон хэрэглэгчдийг зөвлөгөө, мэдээллээр хангахад оршино.

Чиг үүрэг:

            Гэр бүл, хүүхдийн эрх, хамгаалал, залуучуудын талаар нэгдсэн болон төрөлжсөн статистик мэдээллийн болон кейс үйлчилгээний сан бүрдүүлэх,
мэдээллийг баяжуулах, баримтжуулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийж,
мэдээллээр холбогдох талуудыг хангах түгээх журмыг мөрдүүлэх,

  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийн бүх түвшинд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөмж өгөх, мэргэжил арга зүйгээр хангах, үр дүнд нь үнэлгээ өгөх,
  • Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээ хийх аргачлал, дүрэм журмыг боловсронгуй болгож, мөрдүүлэх, үйлчилгээний зорилтот бүлгийг тодорхойлж, нийгмийн үйлчилгээний жишиг нормативыг нэвтрүүлэх,
  • Монгол гэр бүл, хүүхэд судлаач, хүн ам зүйн бодлого судлаач нарын төлөөлөл бүхий эрдэмтдийн зөвлөх баг байгуулан ажиллуулах замаар гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр эрдэм шинжилгээний ажлыг тогтмолжуулж, гэр бүл судлал, хүүхэд судлал, залуучууд судлалын суурь болон хавсарга судалгааг хөгжүүлэх
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлаар онол практик, олон улсын туршлага, арга зүйг хослуулсан бодлогын дүн шинжилгээ, нөлөөлөл хийх зорилго бүхий үйл ажиллагааг тогтмолжуулж, үр дүнг нэгтгэн түгээх, бодлого төлөвлөлтөд тусгах,
  • Олон улсад мөрддөг залуучуудын хөгжлийг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлж, индексжүүлэх,
  • Байгууллагын дотоод үйл ажиллагаа, салбар, харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд дотоод аудит хийж үнэлэлт дүгнэлт, зөвлөмж туслах,
  • Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг тооцох, тайлагнах үр дүнтэй механизмыг хэрэгжүүлэх
  • НҮБ, түүний төрөлжсөн агентлагууд болон бусад ОУБ-уудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, уялдаа холбоог бэхжүүлэх, гадаад улс оронтой харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өрнүүлэх

Онцлох ажлууд:

  • онд
  • Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны даргын 2015 оны 12 дугаар сарын 17 өдрийн А/145 тоот тушаалаар батлагдсан хүүхэд хамгааллын статистик мэдээлэлд хамрах 129 үзүүлэлтээр асуудал эрхэлсэн  яам, агентлагууд хариуцан албан ёсны статистик үзүүлэлтийг гаргах болсон. 2012-2015 оны 61 үзүүлэлтийн тоон мэдээллийг нэгтгэн, Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалын дагуу анх удаа нэгтгэн үр дүнг тооцож харьяа, салбар байгууллагууддаа түгээсэн.
  • Үндэсний хэмжээнд хүүхдийн статистикийн динамик үзүүлэлтийн суурийг бүрдүүлэхээр е-сэтгүүлийн загварын дагуу орон нутгуудаас ирсэн тоон мэдээллийг олон нийтэд зориулж байгууллагын сайт nac.gov.mn болон Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn цахим хуудасны Гэр бүл, хүүхэд, залуучууд хэсэгт тус тус  байршуулсан.
  • “Монголын хүүхдүүд 2015” статистикийн эмхэтгэлийг хэвлэн гаргасан.
  • “Хүүхэд хамгааллын статистик үзүүлэлтийн 2015-2016 оны мэдээ” анхан шатны бүртгэлийн дэвтрийг боловсруулан 332 сум, 152 хороонд түгээн ажилласан. Эдгээр үзүүлэлтүүд анхан шатны маягтын дагуу, анхан шатны нэгжээс бий болсноор хүүхдийн салбарын мэдээлэл эх сурвалжтай, үнэн гарах бодит боломжийг бий болгосон.
  • Байгууллагын цахим хуудас - nac.gov.mn, хурдан морь унаач хүүхдийн бүртгэлийн www.unaach.nac.gov.mn програм, асрамж халамжийн төвүүд, түүнд амьдарч буй хүүхдүүдийн бүртгэлийн www.hub.nac.gov.mn програмын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах 2 түвшний шинэчлэлийг хийж гүйцэтгэлээ.
  1. Цахим хуудас болон бүртгэлийн програмуудад файл серверт хандах эрхийн хамгаалалтыг шинэчилсэн.
  2. Цахим хуудас болон бүртгэлийн програмуудад модуль буюу үйл ажиллагааны хэсгийг нэг бүрчлэн шинэчилсэн.
  • Швейцарын хөгжлийн агентлаг болон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран бичил уурхайн орчин дахь нөхцөл байдлыг тодорхойлсноор тоон мэдээлэл бодитой болж Монгол орны бичил уурхайн болон тэнд хөдөлмөр эрхлэгч хүүхдийн мэдээллийн сангийн статистик үзүүлэлтүүдийг бүрдүүлсэн.  
  • Хэнтий, Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Өнөр бүл хүүхдийн төв, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Хүүхэд харах үйлчилгээнд ХШҮДА хийж зөвлөн туслах, зөрчлийг арилгуулах ажлыг хийсэн.
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбарт хэрэгжиж дууссан болон хэрэгжиж байгаа Үндэсний 5 хөтөлбөрт ХШҮ хийж, хүүхэд, гэр бүлд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх 14 төрлийн тайлан мэдээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн.
  • Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж салбарын төсөв,санхүүг олон нийтэд ил тод мэдээлж тайлагнаж байна.

2017 онд   

  • Эйбл удирдлагын нэгдсэн системд суурилсан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын мэдээллийн нэгдсэн санг хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх бодит мэдээллээр хэрэглэгч болон Засгийн газрын байгууллагууд, хэрэгжүүлэгчийг хангах, мэдээллийг нэг эх үүсвэрээс авч ашиглах, тэдгээрийн хэрэгжилтийн үр дүнд хяналт, үнэлгээ хийх тоон болон чанарын мэдээллийг бэлтгэх зорилгоор байгуулсан. Мэдээллийн нэгдсэн сан нь статистик тоон мэдээллийн “Үндсэн мэдээлэл”, бүртгэлийн “Асрамж, халамжийн үйлчилгээ”, “Хүүхэд харах үйлчилгээ”, “Хурдан морины уралдаан”,” Хүүхдийн зуслан” гэсэн дэд хэсгүүдээс бүрдэж байна. Энэхүү мэдээллийн нэгдсэн системд дэд программууд хооронд мэдээлэл солилцох боломж бүрдсэн.

Үүнд:

  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбарын байгууллагууд албан бичигт Албан хэрэг хөтлөлтийн портал програм, дотоод хэрэгцээнд Spark, хурдан морь унаач хүүхдийн бүртгэлд unaach.nac.gov.mn асрамж, халамжийн газрын хүүхдийн бүртгэлийг www.hub.nac.gov.mn  гэх мэт олон тусдаа программаар дамжуулж мэдээллийг авдаг байсан бөгөөд энэ нь intranet.gov.mn гэсэн ганцхан эх үүсвэрт шилжсэн.
  • Мэдээлэл цуглуулах тогтолцоо үр дүнтэй болж бүх хүүхдийн нөхцөл байдал, нэн ялангуяа эмзэг байдлын нэн хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн талаар дүгнэлт шинжилгээг сайжруулахын тулд конвенцийн бүх хүрээг хамруулан хүүхдийн нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, газар зүйн байршил, яс үндэс, нийгэм-эдийн засгийн байдал зэрэг задаргаагаар мэдээлэл цуглуулах боломж бүрдэж байна.
  • Мэдээллийн нэгдсэн сангийн ашиглалтын үр дүнг сайжруулах зорилгоор нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ажилтан, асрамж халамжийн төвийн ажилтан, зуслангийн ажилтан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүдийн ажилтан, албан хаагчдад практик сургалтыг бүсчилсэн байдлаар 2017 оны 11-р сарын 26-12 дугаар сарын 10-ны дотор зохион байгуулсан.
  • Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоол 2017 оны 89 дүгээр тогтоолоор шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан “Тайлан бичих арга зүй” гарын авлагыг албан хэрэгцээнд зориулан боловсруулан түгээсэн.
  • Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймагт хүүхэд харах үйлчилгээ зэрэг нийт 8 төрлийн 12 удаагийн хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж зөвлөн тусалсан.
  • Төсвийн ил тод байдлыг ханган ажиллаж shilendans.gov.mn цахим

хуудсанд мэдээллийг байршуулж олон нийтэд ил тод мэдээлж хэвшсэн.

 

2018 онд:

  • Гэр бүлийн чиглэлээрх статистикийн 146 үзүүлэлт, аргачлалын хүрээг шинээр батлуулсан.
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбарын статистик үзүүлэлтийг цуглуулж, мэдээллийн сан үүсгэн, цахим хэлбэрээр 2 сайтад байршуулан хэрэглэгчдэд хүргэсэн. “Монголын хүүхдүүд-2017” статистик эмхэтгэл ном 250 хэвлэгдэн үндэсний хэмжээнд түгээсэн.
  • Агентлагийн даргын А/208 тушаалаар Хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийн сан бий болгох ажлын хүрээнд хүүхэд хөгжил хамгааллын үйлчилгээний мэдээний маягтыг батлуулан сар бүр тогтмол тоон мэдээлэл авах үзүүлэлт, хугацааг тогтоосон.
  • Эрсдэлийн үнэлгээний программд нийт 19058 хүүхэд бүртгэгдэн эрсдэлийн түвшин өндөртэй 7000 хүүхдийг эхний ээлжид Хүүхэд хамгааллын даатгалд хамруулах бэлтгэл ажлууд хийгдэж байна. Цаашид хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын төсвийн төлөвлөлтөд эрсдэлийн үнэлгээний программын эрсдэлийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хамгааллын үйлчилгээнд мэдээллийн сангийн бүртгэлийн тоон мэдээллийг ашиглах, тухайн орон нутагт эрсдэлд өртөж болзошгүй, өртсөн хүүхдүүдийн судалгаа мэдээллийг цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай авч тусламж үйлчилгээ үзүүлэх, тогтмол хяналтад байлгах боломж бүрдсэн.
  • Засгийн газрын төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын мэдээллийн нэгдсэн санг холбуулах бэлтгэл ажлууд эхэлсэн.
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээгээр албан хэрэгцээнд зориулан “Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн нөхцөл байдал” авч хэрэгжүүлсэн арга хэмжээ номыг эмхэтгэн хэвлүүлсэн.
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээг хийж, тайлант хугацаанд дээд шатны байгууллагад хүргэх
  • 2017-2018 оны байгууллагын үйл ажиллагаанд “Хэрэглэгчийн үнэлгээ”-г хийсэн.
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээг хийж, тайлант хугацаанд дээд шатны байгууллагад 100% хүргэн ажилласан.

2019 онд

  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмыг Агентлагийн даргын 2019 оны 08 дугаар тушаалаар батлуулан мөрдөн ажиллаж байна.
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хөтлөх журмыг Агентлагийн даргын 2019 оны А/157 дугаар тушаалаар батлуулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
  • Явуулын үйлчилгээний бүртгэлийн дэд программыг хөгжүүлж мэдээллийн нэгдсэн санд холбосон.
  • Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй холбогдож бүртгэлийн дэд программд иргэний мэдээлэл оруулахад үнэн бодит байдлыг шалгах боломжийг бүрдүүлсэн.
  • Халамж асрамжийн болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 42 төрийн бус байгууллагыг магадлан итгэмжилсэн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан.

 

ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗАР