БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТҮҮХ

1925 он: Монголын хүүхэд, залуучуудын байгууллагын эхлэл нь 1925 онд “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхий л олон багачууд” дууг эгшиглүүлэн Монголын мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулж эх орны бүтээн байгуулалтын он жилүүдэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн нэгэн үеийг бэлтгэсэн юм.

1925-1940 он: Монголын пионерийн байгууллагын төв товчоо

1940-1949 он: МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн байгууллагын төв зөвлөл

1991 он: Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар

2016 он: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Монгол Улсын Их хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор Хүүхдийн төлөө Үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон шинэчлэн зохион байгууллаа.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2016 оны Б/42 тушаалаар үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталсан бөгөөд Тамгын газар, Гэр бүл, хөгжлийн газар, Хүүхэд хөгжил хамгааллын газар, Залуучуудын хөгжлийн газар, Хяналт, шинжилгээ, үнэлгээний газар нийт 35 албан хаагчтай байхаар зохион байгуулав.

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ2020-05-08 08:20Дэлгэрэнгүй унших
Түргэвчилсэн үнэлгээгээр эрсдэлтэй гэж гарсан өрхийн хөгжлийн бэрхшээлтэй охин тэргэнцэртэй боллоо2020-05-07 18:46Дэлгэрэнгүй унших
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхөд тусламж дэмжлэг үзүүллээ2020-05-07 08:56Дэлгэрэнгүй унших
Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр2020-04-30 09:49Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОЛОО2020-04-16 15:46Дэлгэрэнгүй унших
Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн ажилтан, албан хаагчдад халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар цахим сургалт зохион байгууллаа2020-04-13 18:43Дэлгэрэнгүй унших
Нийслэлийн халамж асрамжийн төвүүдэд дөрөв дэх удаагийн ариутгал хийгдлээ2020-04-08 12:51Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТҮНШЛЭЛИЙН КОМПАКТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА2020-04-06 08:51Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ: Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа2020-04-03 13:15Дэлгэрэнгүй унших
“Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов2020-04-03 13:08Дэлгэрэнгүй унших