ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Залуучуудын Хөгжлийн Газрын Дарга О.Сэлэнгэ

  • Залуучуудын Хөгжлийн Бодлогын Хэрэгжилт Хариуцсан Ахлах Мэргэжилтэн П.Амар
  • Залуучуудын Боловсрол, Төлөвшил, Соён Гэгээрүүлэх Үйл Ажиллагаа Хариуцсан Мэргэжилтэн У.Долгормаа
  • Залуучуудын Хөгжлийн Төв, Салбар Зөвлөл Хариуцсан Мэргэжилтэн Г.Ойнбаяр
  • Залуучуудын Эрх, Иргэний Нийгмийн Байгууллагын Хамтын Ажиллагаа Хариуцсан Мэргэжилтэн Б.Үүлэнсолонго
  • Зорилтот Бүлгийн Залуучуудын Хөгжил, Нийгмийн Ажил, Үйлчилгээ Хариуцсан Мэргэжилтэн О.Чанцалдулам

Зорилт:

Залуучуудын хөгжил, оролцоо, манлайллын талаарх төрийн бодлого, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, залуучууд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжсэн нийгмийн орчинг бүрдүүлж, нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд салбар дундын зохицуулалтыг хангах, орон нутгийн нэгж, харьяа байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлэх;

Чиг үүрэг:

  • залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • орон нутгийн салбар, нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, ажлын уялдаа холбоог сайжруулах арга хэмжээ авах, ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэх;
  • залуучуудын асуудал эрхэлсэн бүх шатны байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;
  • залуучуудын талаар мэдээллийн сан бүрдүүлж, хөтлөх;
  • залуучуудын хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлж, амжилт гаргасан хуулийн этгээдийг алдаршуулах, шагнаж, урамшуулах;
  • залуучуудын үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих;
  • залуучуудын хөгжлийн чиглэлээр хууль тогтоомжийн хүрээнд гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
  • энэ хуулийн залуучуудад зориулан хувь хүний хөгжлийг дэмжих, амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх сургалт, залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийг хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хөтөлбөрт тусгах, залуучуудын нийгэм, улс төрийн оролцоо, нас, сэтгэхүй, бие бялдар, түүх соёлын хөгжлийг судлахад чиглэсэн залуучууд судлалыг хөгжүүлэх, залуучуудад гэр бүл төлөвлөлт, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, гэрээний үндсэн дээр төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

Онцлох ажлууд:

2016 он

  • Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг улсын хэмжээнд нийт 147 удаа зохион байгуулж, 6930 иргэн оролцсон. 581 саналыг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлж, хуулийн төсөлд 72 санал агуулгаараа болон заалт болон туссан.
  • “Залуучуудын хөгжил ба бидний ирээдүй” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэл, 9 дүүрэгт зохион байгуулж, залуучуудын хөгжлийн талаар тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

2017 он

  • Шилдэг гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаа: 8 аймаг, 2 дүүрэгт нийт 10 удаа амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 1270 гаруй залуучууд бизнес санаагаа ирүүлснээс  360  бизнес санааг шалгаруулж, тэдний бизнесийн санааг төсөл болгон боловсруулах 54 цагийн сургалт зохион байгуулж, аймаг, дүүрэг бүрээс шалгарсан эхний 5 бизнес санааг шалгаруулж, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Залуучуудын хөдөлмөр эрхэлэлтийг дэмжих” төслөөс тэргүүлсэн 1 төсөлд тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсээс 2-5-р байранд шалгарсан 40 төсөлд тус бүр 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
  • Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа: Амьдрах ухааны сургалтанд 8,106 залуу, Залуучуудын хөгжлийн төв дээр зохион байгуулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтанд 8,538 залуу, нийгмийн ажилтнаас зөвлөгөө авсан 802, үүнээс ганцаарчилсан 472, бүлгээр 330 залуу, илгээх үйлчилгээнд 403 залуучуудад хүрч үйл ажилласан. Мөн Залуучуудын хөгжлийн төв тус бүрийн дэргэд залуучуудын 15 гишүүнтэй зөвлөл ажиллахаас гадна залуучууд 96 гаруй дэмжих бүлэг, 142 сонирхлын клуб, 1219 үе тэнгийн сургагч багш нартай хамтран ажилласан. Аймаг, дүүргийн нийт залуучуудад чиглэсэн компанит ажил, аян, олон нийтийн 200 гаруй үйл ажиллагаа зохион байгуулж, 32,211 залуучуудад хүрч ажилласан.
  • “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг 21 аймаг, 9 дүүрэгт 2017 оны 1 сарын 30-ны өдрөөс 5 сарын 06-ны хооронд зохион байгуулсан. Аяны хүрээнд 132 ерөнхий боловсролын сургуулийн нийт 17923 төгсөх ангийн сурагч хамрагдсан. Үүнээс ур чадварын сургалтанд 140 сурагч, Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөөнд 252 сурагч тус тус хамрагдсан байна.
  • “ЗАЛУУЧУУД СУДЛАЛ” эрдэм шинжилгээний бага хурал: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НVБ-ын хvн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулсан "Залуучуудын судлал-2017" эрдэм шинжилгээний бага хурлын эхний шатанд 20 илтгэл ирж, 2-р шатанд 10 илтгэгч илтгэлээ тавьж түүнээс 5 шилдэг илтгэлийг шалгаруулсан.

2018 он:

  • “Ирээдүйн эзэд” сурагчдын мэргэжил сонголтын аян: 44465 сурагчийг хамруулж мэргэжил сонголтын ач холбогдлын талаар мэдлэг мэдээлэлтэй болсон.
  • Өсвөр үе, залуучуудын архины хор уршгийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Хуулиа мөрдье -21” аян: Сургалт, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээнд 5675 аж ахуйн нэгж байгууллага, 98.762 иргэнийг хамруулсан.
  • “Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ” аян: 294 удаагийн сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж 35.780 оюутан залуу хамрагдаж, Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 24.985 залууг хамруулсан.
  • Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа: Амьдрах ухааны чадвар олгох 12 модуль хичээлд 42 519 залуу хамрагдаж, Залуучуудын эрх ашгийг хөндсөн аливаа асуудал болон Гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах зорилгоор зохион байгуулсан 139 нөлөөллийн үйл ажиллагаанд нийт 101 722 залуу 122 гэр бүл хамрагдаж, бусдад туслах, урам зориг өгөх, байгаль орчиноо хамгаалах, сайжруулах зорилгоор зохион байгуулсан 74 нөлөөллийн үйл ажиллагаанд нийт 12 539 залуу сайн дураараа нэгдэж, 1379 гэр бүл, залуу хосуудад болон 398 залууд гэр бүлийн зөвлөгөө өгч, бусад асуудлаар 12 574 залууд бүлгийн зөвлөгөө өгч, 1 486 залууд ганцаарчилсан зөвлөгөө өгсөн бөгөөд 2003 залууг тулгамдсан асуудлынх нь хүрээнд холбогдох мэргэжилтэн, албан байгууллагатай нь холбон зуучилсан.

Түүнчлэн улсын хэмжээнд 112 дэмжих бүлэгт 1 687 залууг, 231 сонирхлын клубт 10 057 залууг тус тус хамруулаад байна

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 116 хүнд ганцаарчилсан зөвлөгөө, 2 181 иргэнд бүлгээр зөвлөгөө өгч, 4 485 иргэнийг тулгамдсан асуудлаар нь холбон зуучилсан байна. Холбон зуучилсан нийт иргэдээс Түр ажлын байранд 2 684, Байнгын ажлын байранд 843, Сургалтад 919, Хөнгөлттэй зээлд 6, Төсөл хөтөлбөрт 25, Халамжийн үйлчилгээнд 8 тус тус холбон зуучиллаа.

 

2019 он:

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа: Хөдөлмөрийн биржийн зөвлөхүүдтэй хамтран хөдөлмөрлөх эрх, Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааны талаар мэдээллийг цуврал подкаст хэлбэрээр бэлтгэн, автобус болон радио, онлайнаар нийт 340,000 өсвөр үе, залуучуудад хүргэн ажилласан. Мөн Хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг, гарааны бизнесийн зөвлөгөө өгөх, ажлын байранд үйл ажиллагааг зохион байгуулсан. Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлийг дэмжих төслийн хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн биржийн чиглэлээр нийт 34 сургагч багшийг үндэсний хэмжээнд бэлтгэсэн.
  • Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа: Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан 1305 залууг ажлын байранд зуучилж, 5014 зорилтот бүлгийн залууд хөдөлмөрлөх эрхтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө өгсөн. Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад 24.505, старт-ап төслийн сургалтад 2081 залууг  тус тус хамруулсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн болон оюутны байруудаар нийт 10,676 өсвөр үе, залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, сэтгэл зүйн сургалтыг зохион байгуулсан. “Үлгэрч аав ээж”-ийн өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд үндэсний хэмжээнд тэмдэглэх уриалга гарган, 29.870  өсвөр үе, залуучуудыг хамруулсан. Мөн хүүхдийн төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох уриалгад 241 байгууллага улсын хэмжээнд хамрагдсан ба нийт 5430 залуу гэр бүл хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай чөлөө авч, хүүхдэдээ анхаарал хандуулах, гэр бүлийн таатай уур амьсгал бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр болсон. Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан амьдрах ухааны сургалтад 71.040, эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсрол олгох сургалтад 19.575, гэр бүлийн боловсрол олгох сургалтад 18.991 зорилтот бүлгийн өсвөр үе, залуучуудыг хамруулсан. Сайн дурын ажилд 4084 залуу, 25,215 цагийн үйл ажиллагаанд хамрагдсан.
  • Залуучуудын хөгжлийн сарын аян: давхардсан тоогоор 665 байгууллагаас зохион байгуулсан үйл ажиллагаанд 110,475 иргэн хамрагдсан.