Share Twitt Share

28 дахь удаагийн “оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

 Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хөгжил-төлөвшил, ёс зүйтэй иргэн болж өсөхөд онцгой анхаарч, хүүхдэд эцэг эхээ хайрлах, бусдыг хүндлэх, туслах, эх орон, байгаль орчноо хамгаалах, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх, оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх чиглэлийг баримтлан ажиллаж байна.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа 28 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна.
2019 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхэд, Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн 9б ангийн 15 хүүхэдтэй тусгай ангийн хамт олон, Би нар гэр бүлийн уран сайхны киноны 10 авьяаслаг хүүхдүүд тус тус “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа.
Энэ жил дараах 9 номинациар “Оны онцлох хүүхэд” шалгаруулж, шагнан урамшуулж байна.

1. Техник сэтгэлгээ, шинэ санаачилга номинаци- 3
2. Сурлагын амжилт номинаци-7
3. Урлаг, уран бүтээл номинаци-7
4. Биеийн тамир, спорт номинаци-5
5. Эх орны түүх, соёл, өв уламжлал номинаци-1
6. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин номинаци-3
7. Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс номинаци-5
8. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага номинаци-4
9. Багийн амжилтаар “Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн 9б ангийн хамт олон”, “Би нар” гэр бүлийн уран сайхны киноны хамт олон тус тус шалгарлаа.

НЭГ. “ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНААЧИЛГА” НОМИНАЦ
1. Одхүүгийн АНАР-ЭРДЭНЭ.16 настай. Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч. 2019 онд “ASIAN CUP-2019” Цомын төлөөх олон улсын нээлттэй тэмцээн, “MONGOLIA CUP-2019” Дэлхийн цомын төлөө олон улсын нээлттэй тэмцээн, Улаанбаатар хотын аварга шалгаруулах “UB CUP-2019” тэмцээн, Нисэх загварын монгол улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд F1G төрлөөр тус бүрд тэргүүн байр, Пуужин загварын спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд S6A төрөлд 2-р байр, мөнгөн медалийг тус тус эзэлсэн. О.Анар-Эрдэнэ нь 2018 онд Хэнтий аймгийн оны шилдэг хүүхдээр шалгарч Спортын дэд мастер цол хүртэж 2019 онд Спортын мастер цолны болзол хангасан.

2. Гансүхийн БАТБЯМБА.18 настай. Төв аймгийн Зуун мод сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн 12а ангийн сурагч. Улсын аварга шалгаруулах “Чөлөөт нислэг”, “Дэлхийн цом”, “Азийн цом” зэрэг тэмцээнүүдэд F1H загварын төрөлд III байр, F1J төрөлд II байр, Радио бой агаарын тулалдааны механик RC төрөлд I байр, Пуужин загварын тэмцээний S4A пуужин планер, S6S туузат төрлүүдэд тэргүүн байранд шалгарч Алтан цомын эзэн болсон. Мөн S4A пуужин планер төрлөөр Монголд 2 минут 51 секундээр Монголын рекордыг шинэчлэн тогтоосон.

3. 3. Сүхжаргалын ТЭНГЭР. 17 настай. Баянзүрх дүүргийн Шинэ Монгол Коосэн сургуулийн 11-р ангийн сурагч. С.Тэнгэр нь Хэрэглээний математикийн чадварыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагдсан “Граф-Арт” ур чадварын тэмцээнд 2 дугаар байр, ЮНЕСКО-гоос зохион байгуулсан “Хэвлэл мэдээллийн ухаалаг, ашигтай хэрэглээг бүрдүүлэхэд хүүхэд залуучуудын оролцоо” сэдэвт Олон Улсын уралдааны богино хэмжээний кино төрөлд 70 гаруй орны хүүхдүүд бүтээлээ ирүүлснээс Гранпри шагнал, Олон Улсын Өсвөрийн гарааны бизнес эрхлэгч нарын уралдаан /The Global Youth Entreprenership Challenge/ GYEC-ны тусгай байрын шагналыг тус тус хүртсэн. Мөн чөлөөт цагаараа техник сонирхогч сурагчидтай хамтран баг байгуулж, Олон Улсын РОБОКОН тэмцээнд хог ангилах төхөөрөмж бүтээн амжилттай оролцсон.
ХОЁР: “СУРЛАГЫН АМЖИЛТ” НОМИНАЦ
1. Мягмарнарангийн НЯМЦЭНГЭЛ.17 настай. Баянгол дүүргийн Шинэ-Эхлэл сургуулийн 12б ангийн сурагч. Кембрижийн олон улсын бизнес 9609, математик 9709, зураг дизайн 9704 хөтөлбөрт 100 хувь А үнэлгээтэй шалгагдсан. Кембрижийн AS түвшний математик хичээлийн ДЭЛХИЙН ТОП сурагч. Дэлхий, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) зохион байгуулсан “эх орны минь байгаль зэрлэг амьтад миний нүдээр” гар зургийн уралдаан, 2019 онд МУ-н Ерөнхий сайдын ивээл доор санаачилсан “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” уран зургийн уралдаан, Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 45 жилийн ойн хүрээнд ОУ хүүхдийн гар зургийн уралдаануудад тэргүүн байрыг тус тус эзэлсэн.

2. Мягмарнарангийн НЯМЦЭЛМЭГ. 17 настай. Баянгол дүүргийн Шинэ-Эхлэл сургуулийн 12б ангийн сурагч. Кембрижийн олон улсын бизнес 9609, математик 9709, зураг дизайн 9704 хөтөлбөрт 100 хувь А үнэлгээтэй шалгагдсан. Кембрижийн AS түвшний математик хичээлийн ДЭЛХИЙН ТОП сурагч. Дэлхий, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) зохион байгуулсан “эх орны минь байгаль зэрлэг амьтад миний нүдээр” гар зургийн уралдаан, 2019 онд МУ-н Ерөнхий сайдын ивээл доор санаачилсан “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” уран зургийн уралдаан, Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 45 жилийн ойн хүрээнд ОУ хүүхдийн гар зургийн уралдаануудад тэргүүн байрыг тус тус эзэлсэн.

3. Энхтөрийн ОЮУНДАРЬ. 15 настай. Сүхбаатар дүүргийн Улаанбаатар Эмпати сургуулийн 10д ангийн сурагч. Кенгаруу 2018 олимпиадад 3-р зэргийн диплом, Англи хэлний олон улсын OWLYPIA уралдаан, Sceince Exhibit, Super Quiz Bee Шинжлэх ухааны үзэсгэлэнгүүдийн тэргүүн байрын эзэн.

4. Батлхагвагийн ТЭНҮҮНСАЙХАН. 12 настай. Сүхбаатар дүүргийн Шинэ-үе сургуулийн 7в ангийн сурагч. П.Энхболдын нэрэмжит математикийн улсын 15-р уралдаан-Дэд байр, Тусгаар тогтнолын Олон улсын математикийн 2-р уралдаан, Хөдөлмөрийн гавьяат улаан тугийн одонт Ц.Баяраа багшийн нэрэмжит “Их сунгаа 15” математикийн олимпиад, Монголын математикийн 55-р олимпиадын гурвын даваанд дунд ангилалд 9, 10 анги буюу 3 анги алгасан орж- Гутгаар байр Хүрэл медаль /Монголын олимпиадын түүхэнд урьд өмнө байгаагүй онцлог шинэ амжилт/гаргасан.

5. Баярхүүгийн ЭНХБАЯСГАЛАН. 17 настай. Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн 12в ангийн сурагч. БНХАУ-д зохиогдсон Олон улсын Ой тогтоолтын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Түүхэн үйл явдал” төрлийн өсвөр насны ангилалд 5 минутад 133 үйл явдал тогтоон дэлхийн рекорд шинэчлэн алтан медаль Өсвөр насны ангилалд Алтан медаль, Ази тивийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнээс Азийн мастер цол, 1 мөнгө 3 хүрэл. Монгол улсын ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн 2 мөнгө 1 хүрэл медаль, Макао улсад зохиогдсон дэлхийн цомын цуврал тэмцээн Нийлбэр дүнгэрээр өсвөр насны ангилалд мөнгөн медаль, 4 мөнгө, 4 хүрэл медаль.

6. Батдоржийн МӨНХТАМИР. 17 настай. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн 12-р ангийн сурагч. Сэтгэх чадварын улсын математикийн олимпиадын II-ын даваа, Стандарт VIII олимпиад, МУБИС-ийн нэрэмжит төвийн бүсийн математикийн олимпиадад амжилттай оролцож XI ангийн төрөлд тус бүр амжилттай оролцож тэргүүн байр, Алтан медаль, Биологийн хичээлийн Улсын аварга шалгаруулах багийн олимпиадад амжилттай оролцож дэд байр, Мөнгөн медаль, Геометр VI олимпиадад амжилттай оролцож гуравдугаар байр, Хүрэл медаль.

7. Таван-Эрдэнэ СҮНДЭР. 16 настай. Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн 11а ангийн сурагч. 2019 онд IYMC “ОУ оюутан залуучуудын математикийн олимпиад” финалд шалгарч “World youth forum”-д оролцох эрхээр шагнагдсан. Олимпус ОУ олимпиадад “Математик”, “Хими”, “Англи хэл”ийн төрөлд тус бүр нэгдүгээр байр диплом, “Физик”, “Түүх”-ийн төрөлд тус бүр гуравдугаар байр диплом, “Орос хэл”-ний төрөлд хоёрдугаар байр диплом, Йелийн их сургуулийн залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал “Yale young global scholars нэгдүгээр байр, ИБУИВУ-н элчин сайдын яамны МОНЦАМЭ агентлагаас зохион байгуулсан The Mongolian messenger зохион бичлэгийн уралдаанд тусгай байр Сертификат, Боловсрол Соёл шинжлэх ухааны яам Японы шинжлэх ухааны технологийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй сакура хөтөлбөрт хамрагдсан. мөн АНУ-н Ахлах сургуулийн төгсөгчдийн SAT математикийн уралдаанд шалгалтад оролцож 750 оноо авч АНУ-н 5 Их дээд сургуульд суралцах урилга хүлээн авсан. 2019 онд Монгол улсын спортын дэд мастерын болзол хангасан.
ГУРАВ. “УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ” НОМИНАЦ

1. Мөнхбат ЭНХЧИМЭГ. 17 настай. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р сургуулийн 12б ангийн сурагч. МУСГЗ Байгальжавын нэрэмжит морин хуурчдын улсын уралдаан, Аймгийн Ая эгшгийн 6 жигүүр уралдаанд, Морин хуур сонирхогчдын Олон улсын уралдаанд тэргүүн байр, Хан хуурч Цэрэндоржийн нэрэмжит магтаалчдын уралдаан, “Монголын хүүхдүүд” улсын урлагийн наадам, “Дааганы уралдаан” морин хуурчдын улсын уралдаанд мөнгөн медаль.

2. Ганзоригийн ИТГЭЛТӨГС. 14 настай. Монгол улсын Консерватори сургуулийн 9А ангийн сурагч. 2019 онд Франц улсад зохион байгуулагдсан flame 2019 Олон улсын хөгжимчдийн уралдаанд тэргүүн байрын эзэн, 2019 онд өөрийн Уран бүтээлийг ганцаарчилсан тоглолтой дэлхийн сонгодог бүтээлүүд болон өөрийн зохиосон бүтээлүүдийн түүврээр хийж, Гайдн төгөлдөр хуурын концертод 67 оюутны бүрэлдэхүүнтэй симфони оркестрыг удирдсан.

3. Алтанцэцэгийн АЗЗАЯА. 15 настай. Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн 10а ангийн сурагч. High school, Мухар гудамж кинонуудад дүр бүтээсэн. 2016-2019 онуудад Гоёл наадамд тогтмол амжилттай оролцсон. 2019 онд AZUKA FASHION анхдугаар наадмыг зохион байгуулсан. 2019 оны Монгол туургатан хүүхэд багачуудын гоо сайхан, урлагийн наадамд Миссийн төрөлд “Тэргүүн мисс”, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг хүүхэд” медаль, 2019 оны Монголын хүүхдийн ордны “Эрдэм” алтан медалийн эзэн.

4. Ганхуягийн ХОНГОРЗУЛ. 15 настай. Монгол улсын Консерватор сургуулийн 11в ангийн сурагч. Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгийн “Цэнхэр хадаг” ёслолын арга хэмжээнээс “Соёлын элч хүүхэд”, Малайз улсын Куала Лумпур хотноо зохиогдсон LBMA STAR MALAYSIA Superkiddos search international-2019 the 7 th LUXURY BRAND MODEL AWARDS Олон улсын хүүхдийн фестивалиас бүжгийн төрөлд, загварын төрлөөр Excellence performance тус бүр цомын эзэн. БНСУ-д зохиогдсон Мэргэжлийн бүжигчдийн тэмцээнд өргөмжлөл, мөнгөн шагнал, Sunny swan-2019 олон улсын хүүхдийн анхдугаар урлаг, соёл, загвар, спортын фестивалиас 12-17 насны ангиллын “МИСС” төрөлд дэд байр “WINNER” болсон. Монгол улсын Консерваторын “Бүжгийн циркийн” Мэргэжлийн сургуулийн захирал МУУГЗ, дэд профессор Н.Оюуны нэрэмжит “Миний тайз” гоцлол бүжгийн тэмцээнээс “Монгол бүжгийн ахлах насны ангилал” эмэгтэй төрөлд Тэргүүн байр, Гранпри цом, өргөмжлөл

5. Энхтайваны ЭНХРИЙЛЭН. 11 настай. Сүхбаатар дүүргийн 23-р сургуулийн 6в ангийн сурагч. Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод зохиогдсон “JUNIOR MODEL INTERNATIONAL” олон улсын загварын тэмцээний SUPER CUTE MODEL AWARDS номинацийн эзэн, TALENT WINNER, БНСУ-БНХАУ-ын хамтарсан Ерөнхий сайдын нэрэмжит олон улсын бүжгийн тэмцээнд ЭМИ-G хамтлагаараа-Тэргүүн байр, Гранпри шагнал, БНСУ-ын Сөүл хотод зохиогдсон LUXURY BRAND MODEL AWARDS олон улсын тэмцээний Luxury brand model awards TOP-6 номинацийн эзэн, Итали улсын Милан хотод зохиогдсон BEST KIDS MODEL OF THE UNIVERSE PAGEANT” Олон улсын загварын тэмцээн Pre-teen ангилалд “BEST KIDS MODEL OF THE WORLD” номинацийн эзэн. Хос титмийн эзэн, Олон улсын хүүхдийн моделийн тэмцээний C.I.P зэрэглэлийн загвар өмсөгч, “Sunny swan-2019” олон улсын хүүхдийн урлаг, соёл, спорт, загварын анхдугаар наадам 5-11 насны “Miss fashion” төрөлд дэд байр, Winner, бүжгийн ЭМИ-G хамтлагаараа бүжгийн төрөлд дэд байр, Охидын мисс-төвийн ЭМИ-А хамтлагийн ахлагч, дуучин, бүжигчин, “Silfie” “Shining girl” зэрэг бие даасан дууны уран бүтээл гаргаж, СD, DVD болгон хэвлүүлсэн.

6. Сүхбаатарын НЯМБАЯР. 13 настай. Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р сургуулийн 8а ангийн сурагч. 2019 онд Монгол улсын төрийн шагналт Ардын жүжигчин Зууны манлай бүжиг дэглээгч Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын 15-р наадмын гоцлол, Гэгээн алсын одод 2019 олон улсын хүүхдийн урлагийн их наадмын дууны төрөлд, Азийн урлагийн их наадмын шилдэг оролцогч, шилдэг хамтлаг төрөл, Дуулах-Өв улсын уралдаан, Удам залгах үрс улсын 2-р наадмуудад тус бүр тэргүүн байр, Гранпри, МУУГЗ, Дэд профессор Н.Оюуны нэрэмжит мэргэжлийн сургуулийн хүүхдүүдийн дунд жил бүр зохиогдог “Миний тайз” гоцлол бүжгийн тэмцээнд тэргүүн байр. 2019 он Монголын Сурагчдын Холбооны “Авьяаслаг сурагч” алтан медальт.

7. Нямдаваагийн БИНДЭРЪЯА. 13 настай. Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн 8д ангийн сурагч. БНСУ-д зохион байгуулагдсан БНХАУ-БНСУ хамтарсан Ерөнхий сайдын нэрэмжит Олон улсын хүүхдийн бүжгийн тэмцээнд ЭМИ-G хамтлагаараа тэргүүн байр эзэлж, цом GOLD PRIZE шагналын эзэн, Улсын уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд 1-р байр Алтан медаль, ОХУ-ын Улаан-Үүд хотод зохиогдсон Олон улсын хүүхдийн фестивальд загварын төрлөөр амжилттай оролцож тусгай байр, “Sunny Swan” ОУ-ын хүүхдийн анхдугаар наадамд ЭМИ-G хамтлагаараа бүжгийн төрөлд дэд байр, 13 насны Мисс төрөлд 2-р байр сертификат, Итали улсын Мялан хотод зохион байгуулагдсан “Best Kids Model” of Universe pageant-2019” тэмцээнд амжилттай оролцож “Best Kids model Asia ” номинаци, цом, сувдан титмийн эзнээр шалгарсан.
ДӨРӨВ. “БИЕИЙН ТАМИР, СПОРТ” НОМИНАЦ
1. Лхагвасүрэнгийн МЯГМАРСҮРЭН. 17 настай. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р сургуулийн 12б ангийн сурагч. 2019 онд Жүдо бөхийн Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, цомын эзэн, 2019 оны Өсвөр үеийн Самбо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, Asian cup cadets junior hong kong judo-2019 Жүдо бөхийн Олон Улсын тэмцээн, INTERNATIONAL CADET JUNIOR JUDO TOURNAMENT-2019 Жүдо бөхийн Олон улсын тэмцээн, Залуучуудын багийн Улсын Аварга шалгаруулах тэмцээнүүдээс мөнгөн медаль, Жүдо бөхийн Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн, Өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Жюү-Жицү бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс хүрэл медаль, Жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт 5-р байрын эзэн.

2. Мөнхпүрэвийн МАРГАД. 8 настай. Говьсүмбэр аймгийн 5-р сургуулийн 3а ангийн сурагч. 2019 онд Тайланд улсад зохион байгуулсан Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд 1-р байр, Бүгд найрамдах ардчилсан социалист Шриланк улсад зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Рапид төрөлд хувийн амжилтаар 5-р байр, Элит барайн шатрын академиас зохион байгуулсан тэмцээнүүдэд 8 насны ангилалд 1-р байрын эзэн.

3. Энхтүвшиний ЭНХБАЯР. 16 настай. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм сургуулийн 9а ангийн сурагч. 2019 оны Хүүхэд залуучуудын спортын 6-р наадамд ойрын зайн гүйлтээр 5-р байр, Олон улсын хүүхдийн спортын бага наадам, бочи-ийн тэмцээнүүдийн ширээний теннисийн төрөлд хүрэл медаль, Арабын нэгдсэн улсын Абу-даби хотноо зохиогдсон зуны олимпын наадамд хөнгөн атлетикийн 200м, 100м-ийн төрлөөр эх орноо төлөөлөн оролцож алт, мөнгөн хос медалийн эзэн , олимпын аварга тамирчин.

4. Нямжавын НЭМҮН. 8 настай. Сүхбаатар дүүргийн Орчлон сургуулийн 3в ангийн сурагч. 2018 онд Улсын аварга шалгаруулах Киокушинкай Каратэгийн VI дахь удаагийн тэмцээний зургаан насны ангилалд Аварга, Киокушинкай Каратэгийн JOSO Cup-2018 тэмцээнээс хүрэл медаль, 2019 онд Улсын аврага шалгаруулах Киокушинкай Каратэгийн VII дахь удаагийн тэмцээний 7-8 насны ангилалд Мөнгөн медаль, Японы нийслэл Токио хотноо Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратэгийн олон улсын нээлттэй тэмцээн буюу “International karate friendship-2019” хүүхдийн каратэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоон насны ангилалд Алтан медаль, “WORLD ELITE KARATE CHAMPIONSHIPS” тэмцээний найман насны ангилалд ЦОМ, АЛТАН МЕДАЛЬ тус тус хүртсэн.

5. Чулуунбатын БЯМБАСҮРЭН. 17 настай. Орхон аймгийн Ирээдүйн одод сургуулийн 12а ангийн сурагч. 2019 онд Словак улсад болсон ДАШТэмцээн, ОХУ-ын Сахалин мужид болсон Азийн хүүхдийн анхдугаар их наадмын биатлоны төрөлд 9-р байр, Хятад улсад болсон олон улсын тэмцээний биатлоны төрөлд хүрэл медаль, Монголын цанын холбооны 2019 он РОЛЕК-ийн аварга шалгаруулах тэмцээн 16-17 насны ангилалд хүрэл медаль, Монголын цанын холбооны 2019 он РОЛЕК аварга шалгаруулах тэмцээн бухиа төрөлд мөнгөн медалийн эзэн. Цанын спортын ДЭД МАСТЕР, ХӨНГӨН АТЛЕТИКИЙН I зэргийн тамирчин бөгөөд 2020 оны 1-р сарын 9-24-ны өдрүүдэд Швейцарь улсын Лазана хотноо зохион байгуулагдах хүүхэд залуучуудын өвлийн ОЛИМПОД биатлоны төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцох бөгөөд одоо Итали улсад биатлоны залуучуудын цуврал тэмцээнд оролцож байгаа тамирчин юм.

ТАВ. “ЭХ ОРНЫ ТҮҮХ, СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛ” НОМИНАЦ
1. Ганболдын ПҮРЭВСҮРЭН. 17 настай. Баянгол дүүргийн Хүрээ тулга сургуулийн 12а ангийн сурагч. 2019 онд Монголын сайхан бичигтэн Улсын уралдаан, “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн улсын уралдаануудын ТЭРГҮҮН байр эзэн, “Өхөөрдөм бүтээл” нэртэйгээр өөрийн фэйж хуудсыг ажиллуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг чадваржуулах сургалтыг үнэ төлбөргүй явуулж, Бийрийн бичлэг дугуйлан хичээллүүлдэг бүтээлч сурагч юм.

ЗУРГАА. “БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН” НОМИНАЦ

1. Батбаяр ӨСӨХБАЯР. 17 настай. Архангай аймгийн Батцэнгэл сумын 1-р сургуулийн 12а ангийн сурагч. “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дарамт хүчирхийллийн эсрэг” эерэг нөлөөллийн үйл ажиллагаа, “Сургуулийн орчин дахь ногоон орчин ” эерэг нөлөөллийн үйл ажиллагаануудыг санаачлан зохион байгуулагч, Аймгийн хэмжээнд Эко клубийн сурагчдаа манлайлж 500 гаруй мод тарьсан, 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын эко клубийн сурагчдын дунд зохион байгуулсан “НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТНААС ТАТГАЛЗЪЯ” видео бичлэгийн уралдаанд амжилттай оролцож, аймгаасаа ТЭРГҮҮН БАЙР-т шалгарсан, Ногоон паспорт аяныг санаачилгатай оролцож “ШИЛДЭГ НОГООН ПАСПОРТ ЭЗЭМШИГЧ”-ээр шалгарсан.

2. Золзаяагийн ЭНХЗУЛ. 17 настай. Булган аймгийн Булган сумын 1-р сургуулийн 12а ангийн сурагч. Хүүхдийн оролцооны чиглэлээр байгальд ээлтэйгээр бусдад нөлөөлөн хандлагыг засаж сургууль болон аймаг улсдаа амжилт үзүүлэн “БОАЖЯ”-аас тодруулсан “Шилдэг ногоон паспорт” эзэмшигч, “Ногоон паспорт” хэн сайн хөтлөх вэ уралдааны 1-р байр, “Шилдэг байгаль хамгаалагч хүүхэд, Global green growth-2019 үйл ажиллагаанд улсаа төлөөлөн оролцож “Шилдэг ногоон паспорт эзэмшигч шилдэг хүүхэд, Аймгийн шинийг санаачлагч шилдэг хүүхэд, Азийн улсуудын төлөөлөл ногоон хөгжил буюу байгаль, экологи тулгарсан асуудал ба өөрчлөлт шинэчлэлийн уулзалтад улсаа төлөөлөн оролцсон.

3. Баяндаваагийн Оюунтунгалаг. 17 настай. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Мэргэд сургуулийн 12а ангийн сурагч. How to do celebrate your favourite part” төслийг санаачлан зохион байгуулж Өвөрхангай аймгийн сурагчдын зурсан бүтээлүүдийг ОУ-ын календарьд хэвлүүлж түгээсэн, Clean up буюу Дэлхийн цэвэрлэгээний өдрийг тохиолдуулан Дэлгэрэх голын дагуух ойр орчмын хогийг цэвэрлэх, Дэлхийн дулаарал, Байгаль орчны асуудал, ганц шийдэл”-ийн талаар өртөөчилсөн сургалт, BOOKBRIDGE CAMP 2019 англи хэл дээрх зусланд сургалт, POETY SLAM англи хэл дээрх шүлгийн тэмцээн, Fairy tale night гарын доорх материалаар үлгэрийн баатарт хувирах тэмцээн, NO plastic NO problem Уралдаан, “Дэлхийн дулааралд, байгаль орчны асуудал, гарц шийдэл сэдэвт сургалтыг тус бүр зохион байгуулж аймгийн хэмжээнд 1000 гаруй хүүхдийг хамруулсан, BOOKBRIDGE олон улсаас зохион байгуулсан NO plastic NO problem төсөл дээр багаараа 1-р байр, ОУ-ын Кенгару математикийн олимпиадын 3-р зэрэг, Ногоон паспорт аяны шторкоор тэргүүн байрын эзэн.
ДОЛОО. “ХҮМҮҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ САЙН ҮЙЛС” НОМИНАЦ
1. Баярхүүгийн НАНДИН-ЭРДЭНЭ. 17 настай. Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй сургуулийн 12в ангийн сурагч. Өсвөрийн улаан загалмай бүлгийн гишүүн 2019 онд олон улсын сайн дурын ажилтан нартай хамтран 4 удаагийн “Model street” төслийг хамтран хэрэгжүүлж, 153 цагийн сайн дурын ажиллагаанд хамрагдан, загвар гудамж төслийн хүрээнд 21.0 сая төгрөгийн санхүүжилтээр 400 м2 талбайд хайсан хашаа, моджуулалд хийж, асрамж халамжийн “Нарны хүүхдүүд” төвд 3.0 сая, Цэмцгэр Монгол наадам төсөлд 2,3 сая, сорилтод морин аялал төсөлд 2.0 сая төгрөг нийт 28,3 сая төгрөгийн санхүүжилтийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх, иргэдийн тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд зарцуулсан байна.

2. Сансартуяагийн МӨНХСҮЛД, Амарсанаагийн ТЭМҮҮЖИН, Тэгшбаярын ДӨЛГӨӨН. 16 настай. Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 11а ангийн сурагчид. 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хэрлэн сумын 6-р ангийн 4 сурагч Хэрлэн голын усанд орж тоглож байгаад хөл алдаж усанд живэх С.Мөнхсүлд, А.Тэмүүжин, Т.Дөлгөөн нар нь эрэлхэг зориг, сайхан сэтгэл, авхаалж самбаа гарган, цаг алдалгүй 4 хүүхдийн алтан амийг аварч, иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, онцгой гавьяа байгуулсан сурагчид юм.

3. Бат-Оргилын ГООМАРАЛ. 17 настай. Дархан-Уул аймгийн “Дархан-Эмпати” сургуулийн 12 дугаар ангийн сурагч. 10 наснаасаа эхлэн өөрийн санал санаачилгаар 30 гаруй хүмүүнлэгийн үйлсийг үеийн найз нөхдүүдтэйгээ хамтран зохион байгуулсан. Номын нөхөр аяны хүрээнд 200 гаруй ном цуглуулж сайн санааны үйлсэд зориулсан. Мод тарих өдрийг тохиолдуулан “Ногоон төгөл” хандивын аяныг өрнүүлж 100 модны суулгацыг худалдан авч мод тарьсан. Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөнд төлөөлөгчөөр сонгогдож идэвхтэй оролцсон, “Усаа гамная” сайн дурын аяныг хэрэгжүүлсэн, хүмүүнлэгийн сайн үйлстэн юм.
НАЙМ. “ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА” НОМИНАЦ
1. Сэджавын ГАНТУЯА. 16 настай. Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн 12ё ангийн сурагч. ХБНГУ-ын Колон хотод зохион байгуулагдсан Олон улсын “Хүүхдэд ээлтэй хот санаачилга” анхдугаар чуулга уулзалтад Монгол улсыг төлөөлж оролцож, “Хүүхдэд ээлтэй хотуудын тунхаг бичиг”-ийг олон орны хүүхдүүдийг төлөөлж уншсан. Аймгийн төрөлжсөн хичээлүүдийн олимпиадын 2 давааны Газарзүйн хичээлийн олимпиадад тэргүүн байр, аймгийн олимпиадад тусгай байр эзэлсэн. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын холбооны “Шилдэг сурагч-Алтан сарнай” медаль, “Хүрэл тулга” яруу найргийн тэмцээнд гутгаар байрын эзэн.

2. Доржсүрэнгийн БИЛГҮҮН. 17 настай. Дундговь аймгийн Сайншанд сумын Цэгц билиг сургуулийн 12а ангийн сурагч. Өсвөрийн сэргийлэгч аймгийн аварга шалгаруулах тэмцээн, Хүүхэд хууль тэмцээнүүдийн 1-р байр Алтан медаль, Өсвөрийн сэргийлэгчид улсын аварга шалгаруулах тэмцээний 3-р байр, 2015 оноос Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн ахлагчаар бусдыгаа тэргүүлэн ажиллаж байгаа манлайлагч сурагч юм.
3. Баянмөнхийн БАЯРЖАВХЛАН. 18 настай. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р сургуулийн 12б ангийн сурагч. Сүхбаатар аймгийн Лидер сурагч академийн үүсгэн байгуулагч, Залуу лидерүүд Англи хэл заах чадварыг олгох хөтөлбөрт “Work shop for youth leaders in teaching English” 30 гаруй орны 600 хүүхдээс шалгаран оролцож багшлах эрхтэй төгссөн. Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцах хугацаандаа Yali Ахлах сургуулийн 2019 оны “Шилдэг сурагч” медалиар шагнагдсан.

4. Шадархүүгийн АРИУНЗАЯА. 16 настай. Увс аймгийн Улаангом сумын 5-р сургуулийн 12а ангийн сурагч. Кангару олон улсын математикийн олимпиадаас 2017, 2018, 2019 онуудад 3-р зэргийн диплом, Номын сайн нөхөр, Нацагдорж тэмдэгтэн, Зохиолоос ухаарахуй илтгэлийн тэмцээн 3-р байрын эзэн. Аймгийн хүүхдийн өөрөө удирдах байгууллагыг 4 дэх жилдээ амжилттай сайн удирдан авч яваа шилдэг сурагч юм.
Ес. Багийн амжилт номинац

1. “Би нар” УСК-ны баг: Э.Сувд-Эрдэнэ, Б.Долгормаа, О.Хүсэлбаяр, Ө.Итгэлт, Ц.Мичидмаа, Ж.Ирмүүн, Х.Ням-Оюун, Л.Шинэзул, Лхам-Эрдэнэ, Э.Амарбаясгалан нар нь Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Би нар” уран сайхны кино Герман улсын Дресден хотын 24 дэх “Шлингел” олон улсын кино наадмын “Хүүхдийн кино”-ны уралдаант хэсэгт шалгарсан. “Би Нар” гэр бүлийн кино нь УЛААНБААТАР олон улсын кино наадмын шилдэг киногоор шалгарсан. Энэхүү киногоор 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хоорондын харилцааны үнэ цэнийг харуулахыг зорьсон шилдэг киноны гол дүрийн баатрууд юм.

2. Сүхбаатар дүүргийн 25-р сургуулийн Ц.Намжилдорж багштай 9Б ангийн сурагчид. Бат-Өлзийгийн БАТДОРЖ, Энхзулын БАТ-ЭРДЭНЭ , Сумъяагийн БИЛГҮҮН, Ганчимэгийн ГАНЗОРИГ, Мөнхцэцэгийн МӨНХЖАРГАЛ, Мөнхцэцэгийн НАРАНБААТАР, Нямжавын ОТГОНБАЯР, Жигжидийн СҮХБААТАР, Боргилын ТЭРГЭЛ, Отгонцэцэгийн ТЭМҮҮЖИН, Оюуны ХОНГОРЗУЛ, Алтанхүүгийн ЭНХЦЭЦЭГ, Ганцогтын ЭРДЭНЭЧУЛУУН, Болормаагийн АРИУНЗАЯА, Даваадоржийн ГҮНЧИН-ИШ нар нь МОНГОЛЫН ХҮҮХДИЙН VI их наадмын тусгай олимпод 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл, 2017-2019 онуудад баг хамт олноороо 48 удаагийн амжилт гаргаж үе тэнгийнхнээ манлайлсан лидэр сурагчид юм.

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших
ЧАТБОКС ҮЙЛЧИЛГЭЭНД 258 ХҮҮХЭД ХОЛБОГДОЖ НИЙГЭМ СЭТГЭЛЗҮЙН БОЛОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ2020-07-08 11:23Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС, МОРИНЫ ХЭРЭГСЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА MNS 6264 20182020-07-07 12:12Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА2020-07-07 11:21Дэлгэрэнгүй унших
Б.Халиун: Гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед хүүхэд амны хаалт зүүнэ2020-07-06 11:50Дэлгэрэнгүй унших
“Хүүхдийн хөдөлмөрийг устгах нь” цахим хичээлийг албан ёсны эрхтэйгээр орчуулан боловсрууллаа.2020-06-29 17:48Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ: Хурдан морь уралдаанч хүүхдээ бүртгүүлэхдээ заавал уралдаанч хүүхдийнхээ хамт ирж цахим бүртгэлд бүртгүүлнэ2020-06-29 13:04Дэлгэрэнгүй унших
Хүүхдийн тусламжийн 108 утасны Чатбокс үйлчилгээнээс 63 хүүхэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авчээ2020-06-12 21:22Дэлгэрэнгүй унших
М.ЭНХ-АМАР: Ламхай нарыг тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бүх зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргана2020-06-12 10:51Дэлгэрэнгүй унших