Share Twitt Share

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

Томуугын тархалт ихсэх, Шинэ төрлийн Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосонтой холбогдуулан эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь үлдээж цоожлох, байшингийн цонх, тагтаа онгорхой орхих, гэрт ил гал гаргаж болзошгүй газ, шүдэнз, асаагуур зэргийг ил тавих, түргэн тогоо, ус буцалгагч зэрэг цахилгаан хэрэгслийг хүүхдийн гар хүрэх газар байршуулж орхисноос  болж  хүүхэд ахуйн осолд өртөж гэмтэх,  улмаар амь насаа алдах эрсдэлүүд гарахаас урьдчилан сэргийлнэ үү.

  • Хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх /Гэрт нь цоожлох/
  • Өндөрөөс унах, бэртэж гэмтэх, халтирч унахаас урьдчилан сэргийлэх
  • Томуу, амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлж витамин, амин дэмээр баялаг хоол хүнс хэргэлж, хүүхдийнхээ дархлааг дэмжих
  • Гэртээ байнга халдваргүйжилт хийх.
  • Ханиадны дэгдэлт их байгаа тул бага насны хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх. Авч явах тохиолдолд амны хаалт хэрэглэх.
  • Түлэгдэлтээс урьдчилан сэргийлж хүүхдийнхээ ойр орчинд байгаа халуун зүйлийг хол байлгах /Түргэн тогоо, зуух, халуун зүйл, индүү/
  • Баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээс хордохоос сэргийлэх
  • Өндөр зүйл рүү авирах, хүнд овор ихтэй тавилгад дарагдахаас хамгаалж эд зүйлсийг бэхлэх
  • Тогны залгуур, цахилгаан хэрэгсэл, гар утас болон бусад зүйлийн цэнэглэгчийг ил залгахгүй байж хүүхдээ тогонд цохиулахаас хамгаалаарай.
  • Хүүхдийг тээвэрлэж явахдаа зориулалтын суудал, аюулгүй бүсийг заавал зүүлгээрэй.
  • Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавиарай.
  • Хүүхдийн эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд мэдээллээрэй.

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших
ЧАТБОКС ҮЙЛЧИЛГЭЭНД 258 ХҮҮХЭД ХОЛБОГДОЖ НИЙГЭМ СЭТГЭЛЗҮЙН БОЛОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ2020-07-08 11:23Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС, МОРИНЫ ХЭРЭГСЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА MNS 6264 20182020-07-07 12:12Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА2020-07-07 11:21Дэлгэрэнгүй унших
Б.Халиун: Гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед хүүхэд амны хаалт зүүнэ2020-07-06 11:50Дэлгэрэнгүй унших
“Хүүхдийн хөдөлмөрийг устгах нь” цахим хичээлийг албан ёсны эрхтэйгээр орчуулан боловсрууллаа.2020-06-29 17:48Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ: Хурдан морь уралдаанч хүүхдээ бүртгүүлэхдээ заавал уралдаанч хүүхдийнхээ хамт ирж цахим бүртгэлд бүртгүүлнэ2020-06-29 13:04Дэлгэрэнгүй унших
Хүүхдийн тусламжийн 108 утасны Чатбокс үйлчилгээнээс 63 хүүхэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авчээ2020-06-12 21:22Дэлгэрэнгүй унших
М.ЭНХ-АМАР: Ламхай нарыг тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бүх зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргана2020-06-12 10:51Дэлгэрэнгүй унших