Share Twitt Share

Говь-алтай аймгийн ГБХЗХГ гэр бүлийг соён гэгээрүүлнэ

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Мазаалай хүүхэд залуучуудын театрын шинэ уран бүтээл болох "Нар хүссэн Яргуй" уянгын драмын жүжиг амжилттай тоглогдлоо.

 Төлөвлөөгүй гэр бүлийн хор уршиг, гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах драмын урлагаар дамжуулж гэр бүлийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх зорилготой тус жүжгийн зохиолыг Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа бичиж, найруулагч н.Баасанжаргал найруулж, ерөнхий продюсераар ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Т.Эрхэмбаяр, тайзны зураачаар ГБХЗХГ-ын тайз техникийн ажилтан н.Пүрэвжал нар ажилласан юм. Харин тус жүжгийн хөгжмийн найруулгыг морин хуурын дугуйлангийн багш н.Баянмөнх, Дууны аяыг хөгжмийн зохиолч Э.Хүрэлбаатар, дууны үгийг яруу найрагч Ганболдын Болормаа бичсэн бол жүжгийн дууг Говь-Алтай аймгийн дууны дугуйлангийн багш дуучин Т.Атарцэцэг дууллаа.

 Энэхүү жүжгийг ГБХЗХГ-ын ажилтан албан хаагчид болон Говь-Алтай аймгийн дугуйлангийн сурагчид нийт 40 гаруй хүн 15 хоног ажилласны үр дүнд үзэгчдийн хүртээл болгосон юм.

 Тус жүжгийн гол дүрд МУСТА ГБХЗХГ-ын драмын дугуйлангийн багш, жүжигчин Н.Одонбаатар, жүжигчин А.Сарантуяа, жүжигчин С.Сувдмаа, жүжигчин Б.Адъяа, туслах дүрд МУСТА Ё.Бямбаа, МУСТА Г.НармандахМУСТА Б.Жаргалсайхан, МУСТА У.Сайнжаргал драмын дугуйлангийн сурагч Б.Одмаа, бүжгийн дугуйлангийн сурагч Б.Номин-Эрдэнэ нар тоглолоо.

 Жүжгийн нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэг оролцож, Хүүхдийн төлөө медалиар Ё.Бямбаа, Г.Нармандах, Б.Жаргалсайхан, У.Сайнжаргал, Тэргүүний залуу медалиар жүжигчин А.Сарантуяа, жүжигчин С.Сувдмаа, жүжигчин Б.Адъяа нар, Авъяас медалиар А.Одмаа, Б.Номин-Эрдэнэ нарыг тус тус шагналаа.

Мазаалай театр нь “Ээжээ”, “Алтан хөрш”, “Шидэт дэр” жүжгийг үзэгчдийн хүртээл болгож байсан бөгөөд “Нар хүссэн Яргуй” уянгын драмын жүжиг нь тус театрын дөрөв дэх уран бүтээл юм.

Энэхүү уянгын драмын жүжгийг зорилтод өрх болон өсвөр үе залуучууд зэрэг 200 гаруй хүнд үнэ төлбөргүй үзүүлжээ.

  “Нар хүссэн Яргуй” жүжиг нь шинэ дуу, шинэ клиптэй болж үзэгчдийн хүртээл болсон бөгөөд Говь-Алтай аймгаас төрөн гарсан шинэ залуу жүжигчдийг оролцуулснаараа чадсанаараа онцлогтой юм.

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших
ЧАТБОКС ҮЙЛЧИЛГЭЭНД 258 ХҮҮХЭД ХОЛБОГДОЖ НИЙГЭМ СЭТГЭЛЗҮЙН БОЛОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ2020-07-08 11:23Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС, МОРИНЫ ХЭРЭГСЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА MNS 6264 20182020-07-07 12:12Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА2020-07-07 11:21Дэлгэрэнгүй унших
Б.Халиун: Гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед хүүхэд амны хаалт зүүнэ2020-07-06 11:50Дэлгэрэнгүй унших
“Хүүхдийн хөдөлмөрийг устгах нь” цахим хичээлийг албан ёсны эрхтэйгээр орчуулан боловсрууллаа.2020-06-29 17:48Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ: Хурдан морь уралдаанч хүүхдээ бүртгүүлэхдээ заавал уралдаанч хүүхдийнхээ хамт ирж цахим бүртгэлд бүртгүүлнэ2020-06-29 13:04Дэлгэрэнгүй унших
Хүүхдийн тусламжийн 108 утасны Чатбокс үйлчилгээнээс 63 хүүхэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авчээ2020-06-12 21:22Дэлгэрэнгүй унших
М.ЭНХ-АМАР: Ламхай нарыг тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бүх зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргана2020-06-12 10:51Дэлгэрэнгүй унших