Share Twitt Share

ГБХЗХГ: Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа

Монгол Улсад коронавирус/COVID-19/-ийн халдварын онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги байгуулан ажиллаж байгаа.

Тэгвэл ХНХЯ-ны “COVID-19 халдварын онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 21 аймаг 9 дүүргийн мэргэжлийн бүлгийн гишүүдэд зориулсан “Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэл зүйн тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олгох нь” Цахим сургалтыг зохион байгуулж эхэллээ.

Сургалт 6 өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр нийслэлийн 9 дүүргийн Хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийхан оролцож байгаа юм. Сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал болон энэ чиглэлээр мэргэшсэн анагаах ухааны доктор сэтгэл засалч эмч нар зааж байгаа бөгөөд коронавирусын халдварын онцгой нөхцөл байдаг үүссэн энэ үед гэр бүлийн болон бусад орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, болзошгүй осол гэмтлээс яаж урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч байна. Түүнчлэн онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед мэргэжлийн ангийхан өөрсдийн сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх талаар мөн зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм.  

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ2020-05-08 08:20Дэлгэрэнгүй унших
Түргэвчилсэн үнэлгээгээр эрсдэлтэй гэж гарсан өрхийн хөгжлийн бэрхшээлтэй охин тэргэнцэртэй боллоо2020-05-07 18:46Дэлгэрэнгүй унших
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхөд тусламж дэмжлэг үзүүллээ2020-05-07 08:56Дэлгэрэнгүй унших
Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр2020-04-30 09:49Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОЛОО2020-04-16 15:46Дэлгэрэнгүй унших
Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн ажилтан, албан хаагчдад халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар цахим сургалт зохион байгууллаа2020-04-13 18:43Дэлгэрэнгүй унших
Нийслэлийн халамж асрамжийн төвүүдэд дөрөв дэх удаагийн ариутгал хийгдлээ2020-04-08 12:51Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТҮНШЛЭЛИЙН КОМПАКТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА2020-04-06 08:51Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ: Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа2020-04-03 13:15Дэлгэрэнгүй унших
“Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов2020-04-03 13:08Дэлгэрэнгүй унших