Share Twitt Share

МҮОНРТ “MNB-Гэр бүл” сувагтай болно

МҮОНРТ тав дахь бие даасан сувгаа зөвхөн гэр бүлд зориулна. Тодруулбал, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гэр бүлд зориулсан бие даасан суваг байгуулахаар бэлтгэж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах юм. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧинзоригМҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц нар санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Монголчууд бидэнд хүүхдийн эрхийг хамгаалж, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалтыг багасгах, өрхийн гишүүдийг ажилтай, орлоготой байлгах гээд гэр бүлтэй холбоотой олон эмзэг асуудал бий. "MNB Гэр бүл" сувгийн зорилтот бүлэг нь хүүхэд, гэр бүл, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүн бүрийн хөгжил, хамгаалалд анхаарч ажиллахаар бэлтгэлээ хангаж байна.

Мөн өрхийн гишүүн бүрт зориулсан хөтөлбөрийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар “MNB-Гэр бүл” сувгийн төслийн удирдагч Н.Байгал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир нараас тодрууллаа.

“MNB-Гэр бүл” сувгийн төслийн удирдагч Н.Байгал:

“MNB-Гэр бүл” сувгийн төслийн удирдагч Н.Байгал, “MNB-Гэр бүл” сувгийн уран бүтээлчид хүүхэд багачуудад эх оронч хүмүүжил, төлөвшил олгох, гэр бүлийн эрүүл мэнд, өрхийн төсөв санхүүгээ удирдах гээд айл өрх бүрт хэрэгтэй мэдээллийг бэлтгэнэ. Жишээлбэл, Монгол Улсад гэр бүл, хүүхдэд зориулсан ямар төсөл хөтөлбөр хэрэгждэг гээд хүний амьдралд хамааралтай мэдээ, мэдээллийг хүргэхээр зорин ажиллаж байна."

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир:

“MNB-Гэр бүл” сувгийг байгуулах ажил жилийн өмнөөс эхэлсэн. Харилцаа, холбооны зохицуулах хорооноос сувгийн ач холбогдлыг үнэлж, өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр, буюу улс орон даяар цацах эрхийг нь олгосон. Оюуны өмчийг дээдлэгч МҮОНРТ-ийн хамт олон 5 дахь сувгаа HD форматаар цацахаар ажиллаж байна. Сувгийг энэ 5, 6 дугаар сард багтаж олон нийтэд цацахаар бэлтгэлээ хангаж байна." гэв.

Тус суваг нь 7 хоногт 4710 минутын эфирээр гэр бүл, хүүхэд, залуучуудад зориулсан болон тусгай хөтөлбөрүүдийг бэлтгэн үзэгчдэд хүргэнэ.

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ2020-05-08 08:20Дэлгэрэнгүй унших
Түргэвчилсэн үнэлгээгээр эрсдэлтэй гэж гарсан өрхийн хөгжлийн бэрхшээлтэй охин тэргэнцэртэй боллоо2020-05-07 18:46Дэлгэрэнгүй унших
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхөд тусламж дэмжлэг үзүүллээ2020-05-07 08:56Дэлгэрэнгүй унших
Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр2020-04-30 09:49Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОЛОО2020-04-16 15:46Дэлгэрэнгүй унших
Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн ажилтан, албан хаагчдад халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар цахим сургалт зохион байгууллаа2020-04-13 18:43Дэлгэрэнгүй унших
Нийслэлийн халамж асрамжийн төвүүдэд дөрөв дэх удаагийн ариутгал хийгдлээ2020-04-08 12:51Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТҮНШЛЭЛИЙН КОМПАКТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА2020-04-06 08:51Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ: Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа2020-04-03 13:15Дэлгэрэнгүй унших
“Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов2020-04-03 13:08Дэлгэрэнгүй унших