Share Twitt Share

ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН 2017-2019 ОНЫ ОНЦЛОХ АЖЛЫН ТОЙМ

  • “Гэр бүлийн статистик үзүүлэлт тооцох аргачлал” батлагдлаа

           Гэр бүлийн статистик үзүүлэлт тооцох арга зүйг олон улсын нийтлэг арга зүйтэй нийцүүлэх, үзүүлэлтийн нэгдсэн систем бий болгох, бүх түвшний хэрэглэгчдийг нэгдсэн ойлголт, тодорхойлолт, арга зүйгээр хангах зорилгоор Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/136 тоот тушаалаар “Гэр бүлийн статистик үзүүлэлт тооцох аргачлал” 146 үзүүлэлтүүдийг баталсан.

 

  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүллээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнөх бэлтгэл үйл ажиллагааны хүрээнд гэр бүлийг дэмжих үйлчилгээний нэр төрлийг бий болгож, хөгжүүлэх, улмаар уг хуулийн төсөлд тусгах зорилгоор 2018-2019 онд “Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллалаа. Тус хөтөлбөрт үндэсний хэмжээнд 8100 өрхийг сонгон авч, нөхцөл байдлын үнэлгээг эхэн, дунд хугацаанд 2 удаа хийж, амьдралын чанарт гарсан өөрчлөлтөд гарсан үр дүнд суурилан, гэр бүлийн хөгжлийн төлөвлөгөөг гэр бүлийн хэв шинж тус бүрийн хэрэгцээнд суурилсан нийгмийн ажлын үйлчилгээний нэр төрлөөр тодорхойлж, нийгмийн суурь үйлчилгээ үзүүлсэн.

  • “Монголын гэр бүлийн асуудал, хэрэгцээ, үйлчилгээний хувилбар” суурь судалгаа хийлээ.

   “Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийн хүрээнд 2018 онд “Монголын гэр бүлийн асуудал, хэрэгцээ, үйлчилгээний хувилбар” судалгааг Дэлхийн зөн Монгол ОУБ, Нийгмийн бодлогын судалгааны хүрээлэн ТББ-тай хамтран хийсэн. Судалгаанд нийт 42970 гэр бүл хамрагдсан бөгөөд  3000 гэр бүлийн мэдээллийг ашигласан.  Судалгаанд хамрагдсан гэр бүлийн хэв маягаар нь авч үзвэл дан гэр бүл 42.8 хувь, нийлмэл гэр бүл 24.4 хувь, олон хүүхэдтэй гэр бүл 17.9 хувь, өрөөсгөл гэр бүл 7.2 хувь, ганц бие гэр бүл 2.2 хувь, хамтран амьдрагч гэр бүл 4.3 хувь, хүүхэдгүй гэр бүл 1.2 хувь байсан бол гэр бүлийн насны бүтцийн хувьд залуу гэр бүл 35.6 хувь, дунд насны гэр бүл 51.1 хувь, ахмад насны гэр бүл 13.3 хувь тус тус эзэлж байна. Судалгааны үр дүнд гэр бүлд тулгамдаж байгаа асуудлуудыг өөр хоорондоо хамаарал бүхий нийгмийн 5 бүлэг асуудлын хүрээнд тодорхойлж, гэр бүлийн бат бөх, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн дэмжих үйлчилгээнүүдийн нэр төрлүүдийг тодорхойлж гаргасан болно.

  • “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” аян үндэсний аяны жил хэмээн зарлав.

“Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, гэр бүл дэх хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бие махбодийн болон сэтгэл санааны шийтгэлийг бууруулахад эцэг эх, олон нийтийн эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор агентлаг, харъяа байгууллагууд, орон нутгийн хэмжээнд 2018 оныг “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны жил хэмээн зарлаж, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх багш, эцэг эхчүүдэд зориулсан 3 төрлийн сургалтын модуль хөтөлбөр боловсруулан баталж, түүнийг түгээх 1578 сургагч багш, 50 лектор бэлтгэж, тэднээр дамжуулан үндэсний хэмжээнд 855 удаагийн сургалтаар 8240 багш, сурган хүмүүжлүүлэгч, 53650 эцэг эхчүүдэд хүмүүжлийн эерэг аргын сургалтыг зохион байгуулсан.

  • “Шидэт толь” зөвлөгөө өгөх төвийн үйлчилгээ

     Гүүд Нейборс ОУБ-ын санхүүжилтээр агентлагийн дэргэд Олон улсын жишигт нийцсэн Гэр бүлд зөвлөгөө өгөх “Шидэт толь” төвийг 2018 онд байгуулсан. 2019 оны 03 дугаар сараас Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв/СЭМҮТ/-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан сэтгэцийн 2 эмчийг ажиллуулан амиа хорлолт, хүчирхийлэл, архи мансуурал зэрэг асуудлаар хүүхэд, залуучууд, гэр бүлийн гишүүдэд үнэ төлбөргүй сэтгэцийн эрүүл мэндийн оношилгоо хийж, зөвлөгөө өгөх үйлчилгээг хүргэж ажилласан. 2020 онд энэхүү ажил цааш үргэлжлэн хийгдэж байна.

  • “Төрийн үйлчилгээнд - гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний загвар нэвтрүүлэх нь 2018” эрдэм шинжилгээний бага хурал

 

     Монгол гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд өнөөгийн гэр бүлийн нөхцөл байдал,  асуудлыг  тоо баримт, судалгаанд үндэслэн гаргаж, гэр бүлийг дэмжих үйлчилгээний жишиг загваруудыг дэвшүүлэн, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг эрдэмтэн доктор, багш  судлаачдын дунд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд 20 гаруй илтгэлээс 9 илтгэл шалгаруулж, шалгарсан илтгэлүүдийг эмхэтгэн “Олон хэв шинжийн гэр бүлтэй ажиллах арга зүй” гарын авлага хэвлүүлж, орон нутагт түгээлээ.

  • Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг хөдөлгөөнт явуулын хэлбэрээр анх удаа зохион байгууллаа.

 Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг автобустай, хөдөлгөөнт, явуулын хэлбэрээр газар дээр нь шуурхай үзүүлэх, зөвлөн туслах үйлчилгээг санаачилж, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-тай 2019 онд гэрээлэн гүйцэтгэсэн.

 “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ” нь Олон нийтийг мэдлэгжүүлэх (I), Үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдийг ажлын байранд нь чадавхжуулах (II), Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, холбон зуучлах (III), Эрсдэлт орчинг илрүүлэх (IV) нийт 4 зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулсан. Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хуульч болон сэтгүүлч, жолооч зэрэг 8 мэргэжилтэн, 20 гаруй сайн дурын ажилтан, 15 гаруй эксперт Улаанбаатар хотын 9 дүүрэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Хэнтий аймгийн Чингис хот, Төв аймгийн Зуун мод, Баянчандмань сумууд зэрэг 3 аймагт автобустайгаа хүрч очиж, Монгол Улсын хэмжээнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, телевиз, сайт, албан ёсны цахим хуудсаар дамжуулан шууд бус байдлаар нийт 567,973 гаруй хүнд, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх мэдээллийг шууд буюу сургалт, сурталчилгааны аргаар  нийт 95,673 хүн ам (19,125 гэр бүл, 76,548 хүүхэд), 9 дүүргийн 82 хамтарсан багийн 492 хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд, 186 цэгт хүрч ажиллалаа. 

“Угийн бичиг хөтлөх” олон нийтийн санаачлагыг өрнүүлэх үйл ажиллагаа  

         2017 онд “Монголын ураг удам уламжлалын үндэсний анхдугаар зөвлөгөөн, 2019 онд “Угийн бичиг- Улсын үндэс” үндэсний зөвлөгөөнийг ТББ,  эрдэмтэдтэй хамтран тус тус зохион байгуулж угийн бичиг хөтлөх, угсаа соёл, монгол үндэстний соёл заншил, удмын сангийн  асуудлаар олон нийтийн санаачлага өрнүүлэх уриалга гаргасан. “Угийн бичиг хөтлөх арга зүй” номыг боловсруулан гаргаж үндэсний сургагч багшаар  21 аймаг, 8 дүүргийн 90 хүнийг бэлтгэсэн. Энэхүү ажлын хүрээнд  үндэсний хэмжээнд “Угийн бичиг хөтлөх арга зүй”-н сургалтыг  513 удаа зохион байгуулж,  86,437 иргэнийг  хамруулан, угийн бичиг хөтлөх www.ugiinbichig.mn цахим гарын авлагыг сурталчлан ажилласан байна.

           Удмын хэлхээ, угийн бичиг хөтлөн бичиж, биет бус өвийг уламжлан хадгалан үр хойч үедээ өвлүүлэн, үлгэр дуурайлал болж буй гэр бүл, өрхийг  олон нийтэд  алдаршуулах, сурталчлан таниулах зорилгоор 38 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран 49  удаагийн угийн бичгийн үзэсгэлэн, зөвлөгөөн, өдөрлөг зохион байгуулж, 1951 гэр бүл, 8378 иргэн хамруулж угийн бичиг хөтлөн бичиж, биет бус өвийг уламжлан хадгалан үр хойч үедээ өвлүүлэн, үлгэр дуурайлал болж яваа  60  гэр бүлийг алдаршуулах ажлыг зохион байгуулсан.

          Монгол үндэстний түүх, өв соёлоо эрхэмлэн дээдлэх, үндэс угсаа, удмаа таних, хойч үедээ өвлүүлэх “Угийн бичиг” хөтлөх арга, аргачлалыг түгээн дэлгэрүүлэх, үлгэр дуурайлал болсон өрх, гэр бүлийг алдаршуулах, үлгэр дуурайллыг таниулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах зорилгоор “Угийн бичиг-Улсын үндэс” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулсан. Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Монгол ураг удам, уламжлалын холбооны тэргүүлэгч гишүүд, угийн бичгээ үлгэр жишээ хөтөлсөн гэр бүлийн төлөөлөл  500 хүн оролцсон. Зөвлөгөөний хүрээнд зохион байгуулсан “Угийн бичгийн үзэсгэлэн”-нд ураг удмынхаа угийн бичгийг үлгэр жишээ хөтөлж буй 19 аймаг, 6 дүүргийн 25 өрх, гэр бүл оролцож өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн эд зүйлс, ургийн номоор үзэсгэлэн гаргасан.

 

  • “Гэр бүл- хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” эцэг эхийн үндэсний зөвлөгөөн

“Гэр бүл-хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” эцэг эхийн үндэсний зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Эрдэнэбатын ивээл дор  зохион байгуулсан. Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн 500 эцэг, эх оролцож, зөвлөмж гаргаж хамтран ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд олон нийтэд уриалсан.

“Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлье” зөвлөгөөн

Монгол Улсын Их хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор
Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог сайжруулах, ажиллах нөхцлийг сайжруулах зорилготой “ГЭР БҮЛ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЬЕ" зөвлөгөөнийг зохион байгууллаа. “

  • “Хамтдаа инээмсэглэе” зуслангийн тусгай хөтөлбөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, “Ээлтэй Ертөнц” ТББ-тай хамтран нийслэлийн 9 дүүрэг, 9 аймгийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхэд, 150 эцэг эх, асран хамгаалагчдыг 2 дахь жилдээ 2019 онд ОУ-ын Найрамдал цогцолборт “Чи ганцаараа биш” уриатай зохион байгуулсан. Тус тусгай ээлжийн хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэдтэйгээ танилцъя” хүүхэд бүрийн ганцаарчилсан үнэлгээ, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал зэрэг анхан шатны дасгал хөдөлгөөн, мэдэгдэхүүнүүдийг хүүхдэд  хүргэж, асран хамгаалагчдад зориулсан “Намрын өнгө байгаль танин мэдэхүйн аялал”, “Бидний оролцоо миний соёл” өртөөчилсөн ажил, “Мөнгөн хараацай” урлагийн наадам, “Монголын тусгай олимпын өдөр” спортын наадам, “Хөгжилтэй мөч” бүлэг дундын уулзалт зэрэг хөтөлбөрт үйл ажиллагааг  зохион байгуулсан.

 

 

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж байна2020-09-14 15:06Дэлгэрэнгүй унших
“Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын хүрээнд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт чиглэл хүргүүллээ2020-09-09 19:21Дэлгэрэнгүй унших
Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нээлт боллоо2020-09-09 18:31Дэлгэрэнгүй унших
“Хүчирхэг Охид-Хүчирхэг Улс” аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай2020-08-12 09:31Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа2020-07-30 13:55Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө2020-07-28 22:10Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав2020-07-23 17:22Дэлгэрэнгүй унших
Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа2020-07-17 18:01Дэлгэрэнгүй унших
Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших