Share Twitt Share

Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн ажилтан, албан хаагчдад халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар цахим сургалт зохион байгууллаа

Шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвар дэлхий нийтийг цочроогоод байгаа. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан бүх төрлийн халдварт өвчин гарах эрсдэлтэй байгаа энэ үед Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ЭМЯ болон ХӨСҮТ-тэй хамтран халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаархи сургалтыг Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүд, 21 аймгийн нэг цэгийн үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байрны эмч, багш, ажилтан албан хаагчдад зохион байгууллаа. Цахимаар явуулсан сургалт “Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гарын эрүүл ахуй, орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, халдваргүйжүүлэх бодисын сонголт, түүний хэрэглээ” сэдвийн хүрээнд болсон. Сургалтыг зохион байгуулснаар амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гарын эрүүл ахуй, орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, халдваргүйжүүлэх бодисын сонголт, түүний хэрэглээ, аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдлэгтэй болж байгаа юм.

 Сургалтад нийслэл болон орон нутгийн Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн 31 төвийн 32 ажилтан албан хаагч, 21 аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байрны 31 ажилтан албан хаагч, нийт 63 ажилтан, албан хаагч  хамрагдсан юм.

 

 

 

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ2020-05-08 08:20Дэлгэрэнгүй унших
Түргэвчилсэн үнэлгээгээр эрсдэлтэй гэж гарсан өрхийн хөгжлийн бэрхшээлтэй охин тэргэнцэртэй боллоо2020-05-07 18:46Дэлгэрэнгүй унших
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхөд тусламж дэмжлэг үзүүллээ2020-05-07 08:56Дэлгэрэнгүй унших
Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр2020-04-30 09:49Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОЛОО2020-04-16 15:46Дэлгэрэнгүй унших
Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн ажилтан, албан хаагчдад халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар цахим сургалт зохион байгууллаа2020-04-13 18:43Дэлгэрэнгүй унших
Нийслэлийн халамж асрамжийн төвүүдэд дөрөв дэх удаагийн ариутгал хийгдлээ2020-04-08 12:51Дэлгэрэнгүй унших
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТҮНШЛЭЛИЙН КОМПАКТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА2020-04-06 08:51Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ: Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа2020-04-03 13:15Дэлгэрэнгүй унших
“Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов2020-04-03 13:08Дэлгэрэнгүй унших