Share Twitt Share

Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 50 ортой тасаг шинээр нээгдлээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 43 дугаар тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/109 тоот “Журам батлах тухай” тушаалаар  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн  хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн билээ.

Тодруулбал, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй буюу эцэг эх нь асран хамгаалах чадваргүйн улмаас магадлан итгэмжлэгдсэн Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвд амьдарч байгаа, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд хамгаалагдаж байгаа, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тодорхойгүй, хүчирхийлэлд өртсөн 18 хүртэлх насны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэргэдэх  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд 50 ортой хүүхдийн тасгийг шинээр байгуулсан билээ. Тэгвэл Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийн өмнөхөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, дэд дарга Б.Халиун, Гэр бүл, хүүхэд, хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Галбадрах болон албаны бусад хүмүүс оролцсон. Нээлтийн арга хэмжээний үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус төвөөр үйлчлүүлж буй 100 хүүхдэд гарын бэлэг гардуулсан юм. Одоо тус төвд Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрнаас  эхний ээлжинд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 12 хүүхдийг хүлээн авч эмчилгээ сувилгааг эхлүүлээд байгаа юм.

Ташрамд мэдээлэхэд, ХНХ-ын сайдын 2020 оны А/109 тоот тушаалаар “Эцэг эх, асран хамгаалагчгүй, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг баталж, мөн шаардлагатай зардлыг хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлаас гаргахаар зохицуулан ажиллаж байна.

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших
ЧАТБОКС ҮЙЛЧИЛГЭЭНД 258 ХҮҮХЭД ХОЛБОГДОЖ НИЙГЭМ СЭТГЭЛЗҮЙН БОЛОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ2020-07-08 11:23Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС, МОРИНЫ ХЭРЭГСЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА MNS 6264 20182020-07-07 12:12Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА2020-07-07 11:21Дэлгэрэнгүй унших
Б.Халиун: Гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед хүүхэд амны хаалт зүүнэ2020-07-06 11:50Дэлгэрэнгүй унших
“Хүүхдийн хөдөлмөрийг устгах нь” цахим хичээлийг албан ёсны эрхтэйгээр орчуулан боловсрууллаа.2020-06-29 17:48Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ: Хурдан морь уралдаанч хүүхдээ бүртгүүлэхдээ заавал уралдаанч хүүхдийнхээ хамт ирж цахим бүртгэлд бүртгүүлнэ2020-06-29 13:04Дэлгэрэнгүй унших
Хүүхдийн тусламжийн 108 утасны Чатбокс үйлчилгээнээс 63 хүүхэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авчээ2020-06-12 21:22Дэлгэрэнгүй унших
М.ЭНХ-АМАР: Ламхай нарыг тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бүх зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргана2020-06-12 10:51Дэлгэрэнгүй унших