Share Twitt Share

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Үндэсний их баяр наадмын хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг орон даяар 2020 оны 06 дугаар сарын 29-өөс урьдчилан бүртгэж эхэлсэн. Үндэсний баяр наадам болон дүүргүүдийн баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг дүүрэг бүрд цахим системээр бүртгэж байна.

 Үндэсний их баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09-22 цагийн хооронд бүртгэнэ.

Уралдаанч хүүхэд нь:

  • 7-гоос дээш настай
  • Морь унах дадал чадварыг бүрэн эзэмшсэн, морь унах хүсэл сонирхолтой
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж “Эрүүл” гэсэн тодорхойлолт авсан
  • Уралдаанч хүүхдийн цахим бүртгэлд хамрагдсан
  • Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл авсан
  • Уяачтай хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар гэрээ хийсэн байх шаардлагатай

Бүртгүүлэхээр ирэхдээ:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, тодорхойлолт
  • Гэнэтийн ослын даатгал хийлгэсэн баримт, гэрээ, дэвтэр
  • Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл
  • Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай байгуулсан аюулгүй байдлын гэрээ
  • Эцэг эх болон уралдаанд оролцож буй уяачийн утасны дугаар, регистрийн дугаар

Эрхэм уяач та хурдан морь унах хүүхдээ заавал бүртгүүлээрэй. 

Түүнчлэн  бусдын морийг унаж уралдах гэж байгаа уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрлийн хуудас болон хүүхдийн аюулгүй байдлыг хангах гэрээг заавал байгуулсан байх шаардлагатай. Иймд хүүхэд тань бусдын морийг унаж уралдах гэж байгаа бол зөвшөөрлийн хуудас, гэрээг байгуулаарай.

 

  

 

   

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа2020-07-30 13:55Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө2020-07-28 22:10Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав2020-07-23 17:22Дэлгэрэнгүй унших
Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа2020-07-17 18:01Дэлгэрэнгүй унших
Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших
ЧАТБОКС ҮЙЛЧИЛГЭЭНД 258 ХҮҮХЭД ХОЛБОГДОЖ НИЙГЭМ СЭТГЭЛЗҮЙН БОЛОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ2020-07-08 11:23Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС, МОРИНЫ ХЭРЭГСЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА MNS 6264 20182020-07-07 12:12Дэлгэрэнгүй унших
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА2020-07-07 11:21Дэлгэрэнгүй унших
Б.Халиун: Гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед хүүхэд амны хаалт зүүнэ2020-07-06 11:50Дэлгэрэнгүй унших