Share Twitt Share

Асрамж халамжийн төвөөс амьдралд хөл тавьж байгаа залуус байрны түлхүүрээ гардан авлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-тай хамтран асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудыг түрээсийн орон сууцанд хамруулах санамж бичгийг 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр байгуулсан билээ. Энэхүү ажлын эхлэл болгож “Өнөр бүл” хүүхдийн төвд амьдарч буй Л.Төрболд, “Манай гэр” асрамж халамжийн төвд амьдарч байсан Б.Батдорж нар Түрээсийн орон сууцны батламжаа гардан авч байсан юм.

Тэгвэл өчигдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Дорждэрэм болон “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн гүйцэтгэх захирал асан Б.Сүхбаатар нар Л.Төрболд, Б.Батдорж нарт түрээсийн орон сууцны түлхүүрийг гардууллаа. Арга хэмжээнд албаны хүмүүсээс гадна асрамж халамжийн төвийн төлөөллүүд оролцсон юм.

 

 Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Дэд дарга Б.Халиун “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн захирал асан Б.Сүхбаатар болон манай агентлагийнхан 2018 оноос энэ ажлын эхлэлийг тавьсан. Тодруулбал, энэ журмыг боловсруулах талаар яриа хэлэлцээрийг анх хийж байх үед Б.Сүхбаатар захирал түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийн талаар тодорхой саналууд авсан. Тухайн үед манай байгууллагын зүгээс өгсөн саналын нэг нь асрамж халамжийн төвөөс насанд хүрээд гарч байгаа хүүхдүүдийг түрээсийн орон сууцанд хамруулах тухай байсан. Тэгвэл өнөөдөр бидний 2018 оноос эхэлсэн салбар хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагааны хүрээнд хийсэн томоохон ажлуудын маань нэг нь ийнхүү биелэлээ олж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1069 хүүхэд халамж асрамжийн төвд амьдарч байна. Тэдгээр хүүхдүүдийн түүчээ болж, олон хүмүүсийн итгэлийг хүлээж, өнөөдөр байрны түлхүүрээ гардан авч буй хоёр дүүдээ баяр хүргэе. Бие даасан иргэн болж эх орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулаарай. Мөн бусад дүү нартаа үлгэр дуурайлал болж, эрдэм ном, ажил хөдөлмөртөө шамдан суралцаарай. Манай хамт олон та бүхний дэргэд үргэлж байх болно. Түүнчлэн энэ ажлыг бодит ажил болгож, дэмжин ажилласан Б.Сүхбаатар танд талархал илэрхийлье” гэв.  

Мөн “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал асанБ.Сүхбаатар “18 нас хүрээд бие даан амьдрахаар гарч буй хүүхдүүдийг төрийн уялдаатай бодлогоор дэмжих хэрэгтэй. Бидний зүгээс эдгээр хоёр залууг дан ганц орон байраар хангаад зогсохгүй амьдралынх нь баталгаа болгож ажлын байраар хангаж байна. Тиймээс энэ хоёр маань одоо  НОСК-ийн хүүхдүүд болж байна” гэв.  

            “Өнөр бүл” хүүхдийн төвд өсч, хүмүүжсэн Л.Төрболд энэ жил МУБИС-ийн нэгдүгээр курст элсэн суралцаж байгаа аж. Тэрбээр “Би энэ олон хүний итгэлийг алдахгүйн төлөө хичээнгүйлэн суралцах болно. Мөн НОСК-ийн ах, эгч нартайгаа ажиллах болсондоо баяртай байна” гэсэн бол “Манай гэр” асрамж халамжийн төвд өсч хүмүүжсэн Б.Батдорж “Би өнгөрсөн хугацаанд гурван мэргэжил эзэмшиж,  мөн цэргийн алба хаасан. Одоо энэ олон хүний итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээнгүйлэн ажиллаж, дүү нартаа үлгэрлэж амьдрах болно” гэсэн юм.

Асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудаа дэмжих, түрээсийн орон сууцанд хамруулах ажил 4 жилийн хугацаанд хэрэгжих юм.

 

 

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж байна2020-09-14 15:06Дэлгэрэнгүй унших
“Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын хүрээнд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт чиглэл хүргүүллээ2020-09-09 19:21Дэлгэрэнгүй унших
Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нээлт боллоо2020-09-09 18:31Дэлгэрэнгүй унших
“Хүчирхэг Охид-Хүчирхэг Улс” аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай2020-08-12 09:31Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа2020-07-30 13:55Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө2020-07-28 22:10Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав2020-07-23 17:22Дэлгэрэнгүй унших
Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа2020-07-17 18:01Дэлгэрэнгүй унших
Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших