Share Twitt Share

“MNB Гэр бүл” суваг телевизтэй хамтран ажиллах асуудлаар олон талт уулзалт боллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй Хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан.

 Уг Санамж бичгээр хоёр тал “MNB Гэр бүл” телевизийн шинэ сувгийг нээн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, тэдэнд шаардлагатай боловсрол, эрүүл мэнд, танин мэдэхгүй, түүх уламжлал, өв соёл, хууль эрх зүй зэрэг бүхий л мэдээллийг дагнасан нэг сувгаар өгөх томоохон төслийг хамтран эхлүүлсэн юм.

Тус ажлын хүрээнд “MNB Гэр бүл”-ийн суваг олон улсын гэр бүлийн өдөр болох тавдугаар сарын 15 ний өдөр албан ёсоор нээлтээ хийж, орон даяар нэвтрүүлгээ хүргэж эхэлсэн билээ.

Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ГБХХХГ-аас “MNB Гэр бүл” ийн суваг болон  хүн амын бүлгүүдтэй ажилладаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөлтэй хамтран ажиллах уулзалтыг өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Уулзалтанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хуурай замын цэргийн командлал, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хөөрхөн зүрх ТББ, Гэр бүл –Анхаарлын төв ТББ, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан, Дэлхийн зөн ОУБ, Гүүд нэйборс ОУБ, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/ зэрэг байгууллагууд оролцож, “MNB Гэр бүл” сувагтай хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.

 

 

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж байна2020-09-14 15:06Дэлгэрэнгүй унших
“Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын хүрээнд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт чиглэл хүргүүллээ2020-09-09 19:21Дэлгэрэнгүй унших
Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нээлт боллоо2020-09-09 18:31Дэлгэрэнгүй унших
“Хүчирхэг Охид-Хүчирхэг Улс” аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай2020-08-12 09:31Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа2020-07-30 13:55Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө2020-07-28 22:10Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав2020-07-23 17:22Дэлгэрэнгүй унших
Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа2020-07-17 18:01Дэлгэрэнгүй унших
Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших