Share Twitt Share

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, сод мэргэн эрдэмтэн, хүн судлалын шинжлэх ухааны ноён оргил, их соён гэгээрүүлэгч Жамъяны Батсуурь хүнд өвчний улмаас таалал болж Монголын ард түмэн, Монгол гэр бүлийн хөгжлийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Профессор Ж.Батсуурь эх орон, элэг нэгт монголчуудаа чин зүрхнийхээ гүнээс бишрэн дээдэлдэг, өөрийн бие, сэтгэл оюун, ухамсарт амьдралаа Монгол Улсын гэрэлт ирээдүй, Монгол хүний язгуурын үнэт зүйлсийг хадгалан хөгжүүлэхийн төлөө бүхэлд нь зориулсан эрхэм дээд хүмүүн байв.

Зөвлөлт Холбоот Улс хэмээх шинжлэх ухаан өндөр хөгжсөн, эрдмийн зэрэг горилогч, түүний бүтээлд хатуу шаардлага, шалгуур тавьдаг их гүрний ШУА-ийн Н.И.Вавиловын нэрэмжит Ерөнхий генетикийн хүрээлэнд 1986 онд Биологийн ухааны Боловсролын доктор (Ph.D)-ын зэрэг горилж туурвисан “БНМАУ-ын хүн амын удамшлын полиморф хэлбэршил ба Геногеографийн судалгаа” сэдэвт бүтээлээрээ Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг шууд хамгаалсан хосгүй гайхамшигтай эрдэмтэн байсан юм. Тэрээр генийн газарзүйн тархалтад тулгуурлан монголчуудын удмын сан Монгол нутгийнхаа төвд буюу Орхон голын Хархүрэмийн хөндийд анхлан үүссэнийг нээж илрүүлсэн төдийгүй, Америкийн индианчуудын болон бүх Ази царайтнуудын өвөг дээдэс монголчуудын өвөг дээдсээс тал тал тийш салж нүүснийг тогтоож, нүүдлийн чиглэл, хугацааг нарийвчлан тодорхойлсон. Монгол нутаг бол хүн төрөлхтөний соёлшин нийгэмших амьдралын ДЭЛХИЙН НЭГ ТОМ ГОЛОМТ ТӨВ байсныг тогтоож, монголчуудын улбаа гарлын “Түүхийн харанхуй үе”-ийг нөхөн босгосон түүхэн их гавьяатай аугаа эрдэмтэн билээ.

Профессор Ж.Батсуурь төр, нийгэм, үндэсний аюулгүй байдал, боловсрол, шинжлэх ухаан, монгол хүн судлал, генетик, түүх, соёл, эрүүл мэнд зэрэг олон салбарт манлайлан ажиллахын зэрэгцээ монгол гэр бүлийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан.    

 Тэрээр 1970-аад оноос эхлэн Монголын хүн амд антропологи, генетикийн судалгаа хийж, Монголын хүн амд бодитой илрээд байгаа цус ойртолтын үзэгдлийг хүн амыг генетикийн шинжлэх ухааны аргаар баталсан манай нэрт хүн судлаач эрдэмтэн юм. Түүний туурвисан “Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар” бүтээлийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, нийт ард түмнийг угийн бичигжүүлэх санал санаачилгыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дэмжин, үр дүнтэй хамтран ажиллаж байлаа. Улс үндэстэндээ халуун хайртай эрдэмтний оюуны шимээс мэндэлсэн энэхүү бүтээл нь угийн бичгээ зөв хөтөлсөнөөр залуус хань ижлээ зөв сонгох, монгол гэр бүл эрүүл саруул үр хүүхэдтэй аз жаргалтай амьдрах үндэс суурийг тавьсан, угийн бичиг хөтлөх тухай хууль эрх зүйн үндэс бүрэлдэхэд чухал хувь нэмрээ оруулсан бүтээл болсон юм. Бидний хамтран хэрэгжүүлсэн угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг олон нийтэд таниулан өвлүүлэх, соёлын өвийг сэргээн хөгжүүлэх, угийн бичиг хөтлөлтийг улс даяар өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан “Угийн бичиг-Улсын үндэс” үндэсний зөвлөгөөн болон угийн бичгийн үндэсний сургагч багш бэлтгэх олон удаагийн сургалт зэрэг нь улс үндэстнээ цус ойртолтын аюулаас аврах, гэр бүлийн хөгжлийн салбарт угийн бичгийн асуудлыг төрийн бодлого, бүх нийтийн боловсрол болгоход Ж.Батсуурь докторын маань оруулсан онцгой хувь нэмрийн илрэл байлаа.

Монгол түмнийхээ хувь заяатай холбоотой чухал асуудлыг хөндөж, Монгол айл бүхэн, Монгол хүн бүр угийн бичгээ хөтлөх нь хүмүүн бидний ухаалаг амьдрах, ашид оршихын утга учир, мөн чанар гэдгийг батлан харуулсан нь эрхэм профессор  Ж.Батсуурь Таны нөр их хөдөлмөр, зүтгэлийн ач гавьяа билээ.

Их эрдэмтэн Таны эхлүүлсэн “Хос баганатай, өв соёлтой, ажилтай, орлоготой бүтэн монгол гэр бүлийн хөгжлийг бий болгох нь” эрдэм судлалын төслийг үргэлжлүүлж цус ойртолт, оюуны хөгжлийн хомсдлын үзэгдлээс хамгаалагдсан, угийн бичигтэй сайхан монгол гэр бүлийн хөгжлийг бодлогоор бий болгох, гэр бүлийн өв соёлыг үндэсний түвшинд нийтлэгээр сэргээх, өвлөн уламжлуулах бодлого хэрэгжүүлэн, монгол хүмүүжлийн ёс суртахуунтай өсвөр үеийн хөгжлийг бий болгох, Монголын нөхцөлд илүү үнэ цэнтэй өрх, гэр бүлийн амьжиргааны эдийн засгийн баталгааг хангах өрхийн жижиг үйлдвэрлэлийг бодлогоор хэрэгжүүлэх шинжлэх ухааны үндсийг бүрдүүлэх зэрэг бодож зорьж байсан их үйлсийг тань бид гүйцээн хийх болно.

 

Монгол гэр бүлийн төлөө Таны хийж бүтээсэн бүхнийг бид үргэлжлүүлж түгээн дэлгэрүүлэх болно.

Гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

2020-09-11

Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж байна2020-09-14 15:06Дэлгэрэнгүй унших
“Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын хүрээнд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт чиглэл хүргүүллээ2020-09-09 19:21Дэлгэрэнгүй унших
Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нээлт боллоо2020-09-09 18:31Дэлгэрэнгүй унших
“Хүчирхэг Охид-Хүчирхэг Улс” аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай2020-08-12 09:31Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ НОСК-тай хамтран асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй залуучуудыг орон сууцтай болгох санамж бичигт гарын үсэг зурлаа2020-07-30 13:55Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө2020-07-28 22:10Дэлгэрэнгүй унших
ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав2020-07-23 17:22Дэлгэрэнгүй унших
Ламхай хүүхдүүд өнөөдөр гэртээ харьлаа2020-07-17 18:01Дэлгэрэнгүй унших
Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа2020-07-10 10:47Дэлгэрэнгүй унших
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА2020-07-08 14:05Дэлгэрэнгүй унших