Share Twitt Share

“Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллаа

2020 оны есдүгээр  сарын 16-25-ны өдрүүдэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг “Өнөр бүл” хүүхдийн төвд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж ажиллалаа.

Тус Ажлын хэсэг дараах найман чиглэлээр “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Үүнд:

  1. Төрийн захиргаа, архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологийн үйл ажиллагаа
  2. Байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилт
  3. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээрх үйлчилгээний чанар, гэр бүлд нь эргэн нэгтгэх
  4. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
  5. Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагын хэрэгжилт
  6. 18 насанд хүрсэн хүүхдийн бүртгэл, мэдээлэл, үзүүлсэн үйлчилгээний үр дүн
  7. Удирдлагын баг, багш, ажилтан, хүүхдийн төлөөлөлтэй ярилцлага хийх
  8. Дотоод аудит

 

Зэрэг хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж, холбогдох албан тушаалтнуудад ажлын үр дүн, чанарыг сайжруулах зөвлөгөө өгч мэргэжил арга зүйгээр хангалаа.