Share Twitt Share

Өсвөр Үе, Залуучуудад Зориулсан Бэлгийн Боловсрол, Хүний Эрхийн Боловсрол Олгох “Сургууль Эмнэлэг Биш” Цахим Хуудастай Боллоо

Өсвөр үеийнхэн, залуучуудын заавал мэдэх хэрэгтэй, амьдралын чухал, салшгүй нэг хэсэг бол бэлгийн амьдрал, бэлгийн боловсрол билээ. Бэлгийн боловсролын талаар мэдлэгтэй байснаар насан туршдаа өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах дадал, хэвшилтэй болж чадна.

“Хөөрхөн Зүрх” ТББ, “ГҮНЖ” Төв хамтран Канад сангийн дэмжлэгтэйгээр “Сургууль эмнэлэг биш” төслийг хэрэгжүүлж, сургуулийн орчинд хийгдэж буй охидын үзлэгийг халах, өсвөр үе, залуучуудад хүний эрх, нотолгоонд суурилсан бэлгийн боловсролыг олгох зорилготойгоор ажиллаж байна. Тэгвэл бэлгийн боловсрол гэж юу болох талаар, бэлгийн боловсролын мэдээллийг хэрхэн авч болох талаар “Сургууль эмнэлэг биш” төслийн цахим хуудаснаас болон төслийн багийнхны хийсэн цахим хичээлээс онцлон танилцуулъя.

1.Бэлгийн боловсрол нь зөвхөн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг биш.

Бэлгийн боловсрол нь маш өргөн хүрээтэй ойлголт юм. Нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэндийн мэдлэг ойлголтоос гадна хүний хөгжил, дотно харилцаа, мэдрэхүй ба бэлгийн зан үйл, бэлгийн хүчирхийлэл гэсэн мэдлэг ойлголтуудыг багтаадаг. Энэхүү цахим хичээлээс дээр дурдсан ойлголтуудыг дэлгэрүүлэн мэдэж аваарай.

2. Бэлгийн боловсролын цахим хичээлээс хайр дурлал, түүний шинж, эрүүл ба эрүүл бус харилцаа гэж юу болох талаар өсвөр үеийнхэн, залуучууд мэдэж авах боломжтой

Цахим хичээлийг үзэх холбоос:https://www.facebook.com/102825945008021/videos/216707383364481https://www.facebook.com/102825945008021/videos/369377844407014

3. Сургууль эмнэлэг биш” төслийн цахим хуудаснаас бэлгийн цогц боловсролын ЧАТБОТ-ноос өөрт хэрэгтэй мэдээллийг сонгон авах боломжтой.

4. Мөн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн дадал хэвшилтэй холбоотой мэдээллийг цахим хуудаснаас аваарай.