"Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Сайн дурынхны байгууллагуудын сүлжээтэй хамтран Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 03 сарын 28-ны өдрийн А/130 тоот тушаалын хавсралт болох “ЗАЛУУЧУУДЫН САЙН ДУРЫН АЖЛЫГ БҮРТГЭХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ"-д сайн дурын үйл ажиллагааны оролцогч талуудын саналыг тусгасан ЗӨВЛӨМЖ боловсруулахыг зорьж байна.
Иймд сайн дурынхантай ажилладаг, сайн дурын үйл ажиллагаанд (СДҮА) оролцдог, СДҮА-д оролцох хүсэлтэй хувь хүн, байгууллага, бүлэг хамт олон та бүхнийг “Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам"-д оролцогч талуудын саналыг тусгах ЗӨВЛӨМЖ боловсруулах нэгдсэн цахим хэлэлцүүлэгт урьж байна.
Нэгдсэн цахим хэлэлцүүлэг 2021 оны 2-р сарын 24-ний өдөр 13:00 - 16:30 цагт Zoom-ээр явагдах болно.
Бүртгэлийн холбоос - https://us02web.zoom.us/.../tZ0ucumsqT8pHtK35B9r2DaVRZusI...
