Share Twitt Share

Цахим сэтгэл зүйн үйлчилгээг 24 цагаар чат болон утсаар үзүүлж байна

Ковид-19 цар тахлын хүрээнд улс даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар таньд мэргэжлийн сэтгэл зүйчийн үйлчилгээг цахимаар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлэхээр ажиллаж байна.
Та бидэнд хандсанаар сэтгэл зүйн сорил, сэтгэц оношилгоо, сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг мэргэжлийн сэтгэл зүйчийн үйлчилгээг цахимаар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ авах боломжтой.
Хувь хүний нууцыг хуульд заасны дагуу, мэргэжлийн ёс зүйн хүрээнд нууцлана.