Share Twitt Share

“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ, салбар бүрийн оролцоо” сэдэвт цахим сургалт боллоо

ЦЕГ-ийн мэдээллээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэг хоногт 98 – 158  бүртгэгдэж, дорвитой буурахгүй байна.

Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн хувь хүн, гэр бүлд учруулах хор хохирол их бөгөөд, хүчирхийллийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх болон хариу үйлчилгээ үзүүлэхэд олон салбарын оролцоо шаарддаг, үүнийг шийдвэрлэхэд төрийн анхан шатны нэгж хороо сумын хамтарсан багийн мэргэжлийн үйлчилгээ чухал юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг” гэж хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд эмнэлэг, сэтгэл зүй, эрх зүй, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, холбон зуучлах үйлчилгээг хамтран үзүүлэх сум, хорооны Засаг даргаар ахлуулсан зохион байгуулалтын хэлбэрийг хэлдэг

Тэгвэл өнгөрөгч хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 02-ний өдрийг дуустал “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ, салбар бүрийн оролцоо” сэдэвт цахим сургалтыг ЭМЯ, ХНХЯ, ГБХЗХГ, ГССҮТ, НГБХЗХГ, ДЭМБ хамтран  амжилтай зохион байгууллаа.

Сургалтанд нийслэлийн 9 дүүргийн 172 хорооны хамтарсан багийн 1032 гишүүд ажлын байран дээрээс хамрагдсан юм.

Сургалтын үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг “Хамтарсан багаар ажиллах зарчим, гишүүдийн үүрэг” – сэдвээр хичээл орж, зөвлөмж зөвлөгөө өглөө.

Уг сургалт нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хамтарсан багийн гишүүдийн хүлээх үүрэг,  хохирогчдыг илрүүлэх, мэдээлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг багаар үзүүлэх чиглэлээр мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах  зорилготой юм. Мөн сургалтыг ойрын хугацаанд 21 аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна.