Эрхэм аав, ээж та гэрийнхээ аюулгүй орчныг үнэлээд ХҮҮХДЭД аюултай байа гэж үзвэл дараах зөвлөмжийн дагуу аюулгүй байдлаа хангаарай.
- Цахилгааны утас ил гарсан байвал яаралтай цахилгааны туузаар ороох улмаар мэргэжлийн цахилгаанчин дуудаж, шалгуулж янзлуулах
-
Зуух яндангийн бүрэн бүтэн байдлыг анхаарах, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, галалгаа хийхдээ ОБЕГ болон мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөгөөг дагах
-
Гэрийнхээ гадна гал унтраах зүйлс /элс/-ийг өөрсдийн боломжиндоо тулгуурлан нөөцлах
-
Халуун тогоо, халаагуур, индүү, ус буцалгагч зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах
-
Чүдэнз, асаагуур зэрэг гал гаргах, амархан шатах зүйлсийг хүүхдээс хол байлгах
-
Хэрэглээний ус хадгалдаг савыг хүүхэд, хүрэхгүй газар байрлуулах, байнга таглах
-
Хутга, хайч зэрэг хурц үзүүртэй зүйл мөн хүүхэд залгих эрсдэлтэй товч, ,зоосон мөнгө, эвлүүлдэг тоглоом зэргийг хүүхдээс хол байлгах
-
Ахуйн хий, газ, цавуу зэргийг гэртээ ил хадгалахгүй байх
-
Гэртээ байгаа эм, тариаг зориулалтын саванд хийх хүүхэд хүрэхгүй газар байрлуулах. Хугацаа нь дууссан бичиг нь арилсан эм, тариаг хаях
-
Гэр ахуйн ариутгал цэвэрлэгээний бодисыг цоожтой шүүгээнд хийх, хүүхэд хүрэхгүй газар байлгах
-
Байшингийг /гэр/ шат, цонх, тагт зэрэгт хамгаалалт хийх, бүрэн бүтэн байдлыг шалгах, ялангуяа вакум цонх, тагтны хаалганы бариулыг тайлж авах эсвэл заавал түгжээрэй