Share Twitt Share

Өнөөдөр олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Дэлхийн  хүн  амын  гуравны нэг,  Монгол  улсын  хүн  амын 36  хувийг  хүүхэд эзэлж байна. Аливаа төрлийн  том,  жижиг  бизнес хүүхдийн  амьдралд  шууд  болон  шууд  бусаар оролцож, нөлөөлж байдаг. Хүүхдийн  эрхийн  тухай конвенцод дэлхийн  193  орон  нэгдэн  орсон  бөгөөд Монгол  улс  ч нэгдсэн.

Та "Хүүхдэд Ээлтэй Бизнесийн Зарчим" гэж мэдэх үү?

Хүүхэд бүр хуулиар олгогдсон үндсэн эрхүүдтэй, хүүхэд бүрт адил тэгш, салшгүй, хэнтэй ч хуваалцахгүй,  түгээмэл гэдгийг мэднэ.  Хүүхдийн эрх  болон бизнесийн зарчмууд гэдэг нь аливаа бизнесийн  байгууллага  ажлын  байр ,зах  зээлийн  орчин, иргэд  олон  нийт, орон нутаг, хүрээлэн  буй орчин, нийгмийн асуудлуудын хүрээн дэх бизнесийн  харилцаандаа болон бусад  нийгэмд  чиглэсэн  үйл  ажиллагаандаа хүүхдийн  эрхийг хэрхэн хүндэтгэж, дэмжих талаарх суурь 10 ойлголтыг багтаасан байдаг.

Тус  зарчмыг хүүхдийн эрхийн хэрэгжилтээр ажилладаг НҮБ-ын  Хүүхдийн  сан,  Хүүхдийг  Ивээх  сан, Глобал  Компактын “Арван зарчим” болон НҮБ-ын Хүний эрхийн хорооноос баталсан “Бизнес ба хүний эрхийн чиглүүлэх зарчмууд” зэрэг  стандартууд, хүүхдийн эрхийг дээдлэх, тэдний ашиг  сонирхолыг хамгаалахад нийгмийн бүхий  л оролцогч талыг татан оруулах олон улсын санал санаачлаг дээр үндэслэн энэхүү зарчмуудыг тодорхойлж, Олон  улсад  хүлээн  зөвшөөрөгдсөн хүүхдийн  эрхийг хэрэгжүүлэх бодит хэрэгцээ ,  шаардлагыг тусгасан.

Хүүхдийн  эрхийг дээдлэх, тэдний ашиг  сонирхолыг  хамгаалахад  төр, иргэн,  хувийн хэвшлийн  байгууллагууд оролцох  үүрэгтэй.

Хүүхдэд ээлтэй ертөнцийг  хамтдаа бүтээцгээе. ..