Share Twitt Share

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг (тбб) магадлан итгэмжлэх тухай

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2016 оны А/330 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ  үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх”   журмын дагуу магадлан итгэмжлэх ажлыг зохион байгуулж байна.

        Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж, магадлан итгэмжлэлийн “Орон тооны бус зөвлөл” дүгнэлтийг  2021 оны 05 дугаар сарын 01-ний дотор гаргана. 

     Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр явагдаж, нээлттэй, ил тод, бусдын нөлөөнд үл автах, шударга байх зарчимд тулгуурлана.

  1. Шинээр магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг хүүхэд хамгааллын үйлчилгээг 2 ба түүнээс дээш жил тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага гаргана. 
  2. Магадлан итгэмжлэлийн хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусч байгаа ТББ-ууд хугацаа сунгуулах хүсэлт ирүүлэхдээ журмын дагуу материалаа бүрдүүлсэн байна.

Материал хүлээн авах, шалгах хугацаа:

       Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх байгууллага нь магадлан итгэмжлүүлэхээр материалаа бүрдүүлэн аймаг, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ирүүлнэ.

       Аймаг, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь магадлан итгэмжлүүлэхээр ирүүлсэн төрийн бус байгууллагуудын материалыг хянан үзэж, шаардлага хангасан материалыг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ирүүлнэ.

Материал  бүрдүүлэлтэд тавигдах шаардлага:

  1. Магадлан итгэмжлүүлэх тухай хүсэлт;
  2. 2. Байгууллагын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  3. Үүсгэн байгуулагчдын болон байгууллагын танилцуулга;
  4. Байгууллагын бүтэц үйл ажиллагааны талаарх товч танилцуулга;
  5. Хүүхэд хамгааллын ямар төрлийн үйлчилгээг үзүүлдэг, цаашид үзүүлэх үйлчилгээний тухай;
  6. Үзүүлэх үйлчилгээ нь үйлчлүүлэгчдэд шаардлагатай байгаа эсэх хэрэгцээний судалгаа;
  7. Үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай байр, тоног төхөөрөмж байгаа эсэх;
  8. Үйлчилгээг үзүүлэх “үндсэн ажилтнууд”, тэдний  ажлын туршлага (нэг хүний  анкет  мэдээлэл  2 хуудаснаас хэтрэхгүй байх)
  9. Нэг жилийн хэмжээнд хэр хэмжээний үйлчилгээг үзүүлэх тухай;
  10. Магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлалын дагуу өөрийн байгууллагын дотоод үнэлгээг хийж,  хураангуй тайлан бэлтгэн ирүүлэх;
  11. Хүүхэд хамгааллын үйлчилгээний чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагын  талаар сүүлийн 2 жилийн тайлан;

Материал  ирүүлэх хугацаа, анхаарах зүйл:

Магадлан итгэмжлэх хүсэлтэй төрийн бус байгууллага нь материалыг ирүүлэхдээ 1 хувь хийх ба бэлтгэн хавтаслаж ирүүлнэ.

 (a) Магадлан итгэмжлэх хүсэлт гаргасан байгууллагын хаяг:

Албан ёсны нэр, хаягтай байх;  (байгууллагын нэрийг товчилж бичихгүй)

(аймаг, дүүргийн нэр, байгууллагын тэргүүн, холбоо барих утас)

 (б) Баримт бичиг хүлээн авагч:

  • ТББ-ууд материалаа 2021 оны 04 дүгээр сарын 10-ны дотор аймаг, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ирүүлнэ.
  • Аймаг, нийслэл, дүүргийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь 2021 оны  04 дүгээр сарын 16- ны дотор  Агентлагт ирүүлнэ.

 (в) Баримт бичиг хүлээн авах  эцсийн хугацаа:

Баримт бичгийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны  өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ.

 Дэлгэрэнгүй мэдээллийг дор дурдсан хаягаар хандан авч болно.

Хаяг:   ЗГХА, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 44а, Төрийн өмчийн XI байр, 3-р давхар, 307 тоот  өрөө                                                     

 Утас:     62 262914, 80171854

 Байгууллагын цахим хаяг:     info@fcy.gov.mn

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР