Share Twitt Share

“Гэр бүлий хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх”- чиглэлээр цахим сургалт боллоо

Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд Гэр бүлий хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтыг  гуравдугаар сарын 18-19 хооронд цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Уг сургалт нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх нь” сэдвээр мэргэжилтэн бэлтгэх зорилоготой юм.

Тус сургалтанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид  эрх зүйн туслалцаа, тэр дундаа эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэгтэй оролцдог иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрх зүйн хөтөч нараас бүрдсэн 30 гаруй мэргэжилтэн хамрагдаж байгаа юм.

Сургалтаар  жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэхэд хохирогч төвтэй хандлагыг тусган хэрэгжүүлэх, мөн өмгөөлөгч болон бусад чиг үүрэгтэй оролцдог байгууллагууд руу холбон зуучлах талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүллээ. Тус сургалтыг  “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээ” гарын авлагад суурилан мэргэжилтүүдийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар болон төслийн зөвлөхүүд удирдаж явуулах юм.  

Төслийг засгийн газар хоорондын Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцааны хүртээмжийг сайжруулахад төвлөрч, хохирогчдын эрхийн талаар тэдний болон олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилготой юм. Төслийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.

Вебсайт: www.idlo.int/where-we-work/asia/mongolia

Төслийн Фэйсбүүк хуудас: @IDLOmongol  

Тус арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх хаягаар холбогдоно уу.

Имэйл: asumber@idlo.int

Утас: 11-320904, 99818775.