Share Twitt Share

"ЗАЛУУЧУУД 100 жил" эрдэм шинжилгээний хуралд урьж байна.

Эрхэм Таныг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Монгол Улсын Шинжлэх ухааны Академи,  Монгол Улсын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Газар, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж буй "ЗАЛУУЧУУД 100 жил" эрдэм шинжилгээний хуралд урьж байна.

Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоолын хавсралтын 22 дугаар үйл ажиллагааны хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь "Залуучууд 100 жил" Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Монголын залуу эрдэмтдийн холбоотой хамтран 10 дугаар сарын 28-ны өдөр буюу пүрэв гарагт 10:00 - 17:00 цагийн хооронд танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Иймд тус Эрдэм шинжилгээний хуралд цахимаар оролцож, залуучуудтай холбоотой судалгаа, мэдээлэлтэй танилцахыг урьж байна.

Жич: /Хурлын постер, хөтөлбөрийг хавсаргав/ Хурлын линк: https://us06web.zoom.us/j/81018359816?pwd=cm1HRzBPK2NyUHlJYjIyY1ZwTG41UT09

Meeting ID: 810 1835 9816 Passcode: 295403 Дэлгэрэнгүй мэдээллийг ГБХЗХГ-ын, Залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Э.Хулан /xylantc@gmail.com, 80107744/-аас авна уу.