Share Twitt Share

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛНО

Монгол улсын засгийн газар, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон монголын залуучуудын холбоо хамтран “монгол улсын иргэний андгай өргөх ёслол” –ын үйл ажиллагааг энэ жил 19 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.

 

 

Монгол Улсын нийт хүн амын 31,1 хувь буюу 1,044,802  нь 15-34 насны залуучууд бол үүнээс 16 нас хүрч буй залуучууд 43,166 байна.

Иргэний андгай тангараг өргүүлэх ёслолыг Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд найрамдах улсаа тунхаглан, анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг тохиолдуулан 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авч буй 800 залуучуудыг оролцуулан Төрийн ордны Их танхимд зохион байгуулж, сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлэгч 33 сурагчдын төлөөлөлд иргэний үнэмлэх, батламжийг гардуулдаг уламжлалтай.

Дэлхийн нийтээр тархаад буй “ковид-19” цар тахалтай холбогдуулан тус үйл ажиллагааг 2020 онд зохион байгуулаагүй бөгөөд энэ онд 50 хувийн дүүргэлтээр 400 сурагч оролцуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байгаа юм.

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн , төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагааг орон нутагт Бүх шатны Засаг даргын ивээл дор нэгэн зэрэг зохион байгуулдаг онцлогтой юм.

Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээг дэмжиж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар,  Нийслэлийн боловсролын газар

 

Хэвлэлийн ивээн тэтгэгчээр:

Монголын үндэсний олон нийтийн радио телевиз

Ивээн тэтгэгч байгууллагаар:

Монгол банк, Тэсо корпараци ХХК, Тэнгис кино театр, Күнз боловсролын төв болон Монголын цахим институт нар ажиллаж байна.

Иргэний андгай өргөх ёслол 2021 оны 11 дүгээр сарын 26-ны Баасан гарагт Төрийн ордны их танхимд 10:00-13:00 цагийн хооронд зохион байгуулагдана.