Share Twitt Share

ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ

 

Энэхүү зөвлөх үйлчилгээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2.5 дахь  арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байна.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллын нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх стандарт боловсруулах Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй ЗӨВЛӨХ БАГИЙГ мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

a)Мэдүүлэг ирүүлж буй Зөвлөх баг нь уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараахь шаардлагыг хангасан байна.

  • Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодлогын баримт бичиг, стандарт боловсруулж байсан ажлын туршлагатай, хүүхдийн эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, хийж, нийгмийн ажлын үйлчилгээ, арга зүй боловсруулж байсан бол давуу тал болно.
  • Баримт бичгийн нийцлийн харьцуулалт, судалгаа хийхэд шаардлагатай онол арга зүйн мэдлэг, чадвартай;
  • Зөвлөх баг нь нийгмийн ажилтан, сэтгэл судлаач, эрх зүйч, эмч, өмгөөлөгч мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй 5 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байх;
  • Бусад улс орны туршлагыг судлан орчуулж, баримт бичигт тусгах гадаад хэлний мэдлэгтэй байх;
  • Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх.

Сонирхсон Зөвлөх баг нь 2021 оны 12 дугаар 30-ны 12:30 цагаас өмнө мэдүүлэг, техникийн саналаа дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

Хаяг:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Төрийн өмчийн 11 дүгээр байр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 307 тоот,  Утас:51-262914;