Share Twitt Share

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ОРОЛЦОГЧИД МААНЬ САЙН ТУРШЛАГА, ШИНЭ САНАА, ШИНЭ МЭДЛЭГЭЭР БОГЦОО ДҮҮРГЭЖ БАЙНА.

Зөвлөгөөний 2 дахь өдрийн үдээс өмнөх хөтөлбөрөөр “Компанит ажлыг хэрхэн зохион байгуулах”, Theory of change”, “Aсуудлын мод”, “Оролцооны шат”, “Start up төсөл боловсруулах” тухай сайн туршлага, жишээн дээр тулгуурласан чадавхжуулах сургалтыг оролцооны аргад суурилсан сонирхолтой хэлбэрээр зохион байгууллаа.
 
Зөвлөгөөний 2 дахь өдрийн үдээс хойшхи хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийн оролцоог хангасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, асуудлыг хамтдаа ярилцаж, гарц шийдлийг зөв тодорхойлох зарчмаар зохион байгуулагдлаа. Тухайлбал,
Зөвлөгөөний үндсэн зорилтын хүрээнд хүүхдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг сонсож, гарц шийдлийг хамтран тодорхойлох, улмаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүүхдийн оролцооны зураглал, НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын нэмэлт протоколыг хэрэгжүүлэх зөвлөмж”-ийн төслийг танилцуулж, хэлэлцүүллээ.
Зөвлөгөөний оролцогчдын дэвшүүлсэн саналыг Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүүхдийн оролцооны зураглал, НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын нэмэлт протоколыг хэрэгжүүлэх зөвлөмж”-үүдэд тусган батлуулахад үүрэг хүлээгчид онцгойлон анхаарч ажиллана.
Зохион байгуулагчдын зүгээс хүүхдэд өгч буй мэдлэг, мэдээллийн агуулга, чанар, хүртээмж, хоол хүнсний аюулгүй байдал, чанар, эрүүл ахуй, ариутгал, халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарч ажиллаж байгааг дашрамд дурдъя.