Мэндчилгээ

 

 

Монгол Улсын ирээдүй хойч болсон Хүүхэд, Залуучууд, нийгмийн амьдралын зохион байгуулалтын анхдагч нэгж болох Гэр бүлийн эрхэм гишүүд, иргэд та бүхэнтэй байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулан мэндчилж байна.

Манай байгууллага нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад салбар хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж  хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн ордон, зуслан, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хүүхдээс гарсан санал санаачлагыг дэмжих замаар  хүүхдийн хөгжих, оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах, салбарын хэмжээнд иргэдэд үзүүлж буй төрийн зарим үйлчилгээг дижитал шилжилтийн хүрээнд цахимжуулах, хялбар, ухаалаг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Манай хамт олон иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, аливаа хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд шаардлагатай мэдлэг мэдээлэл хүргэх, нийгмийг сайн сайхан, эерэг хандлагад уриалах, сайн туршлага, үлгэр дуурайлыг алдаршуулан түгээхэд та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байна.

       

МОНГОЛЫН ӨРХ, ГЭР БҮЛД ҮРГЭЛЖ АЗ ЖАРГАЛ ЦАЛГИЖ БАЙГ.

 

  ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА  Г.БАТДОРЖ