Share Twitt Share

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТАД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2020/04/23

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газар нь “Богино хугацааны мэдээлэл харилцааны стратеги боловсруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэх байгууллагыг сонгон гэрээ байгуулах гэж байгаа тул оролцох хүсэлтэй этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад бүртгүүлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй жагсаалтад орох хүсэлтэй байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.

-    Дэлгэрэнгүй жагсаалтад ороохыг хүссэн албан бичиг
-    Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
-    Байгууллагын танилцуулга
-    Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл / тус ажлыг гүйцэтгэхэд оролцох ажилтан, албан хаагчдын товч намтар, боловсролын гэрчилгээний хуулбар, ажлын туршлага/
-    Сургалт, стратеги боловсруулалт, дизайн хөгжүүлэлт гэсэн цогц үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэж байсан туршлага-сүүлийн 3 жилээр /гэрээ, ажил хүлээлцсэн акт/
-    Бусад баримт (Монголын татварын албаны тодорхойлолт, Нийгмийн даатгалын тайлан, Харилцагч банкны тодорхойлолт, Шүүхийн төрөлжсөн архив болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт,) зэрэг болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020/04/22-2020/05/01-ний өдрүүдэд 0900-1600 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2020/05/04–ний өдрийн 9 00 дотор ирүүлнэ үү.
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 44А, Төрийн өмчийн XI байр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 3 давхар, 305 тоот Захиргаа, санхүү, удирдлагын газар
Харилцах хүн: Б.Мөнхболор
Утас: 51-262355