Share Twitt Share

“МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-АМЖИЛТЫН ГАРАА” сэдэвт цахим хэлэлцүүлэг болно

Гэрээсээ гэрэлтье цахим аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдлэг, аргазүйгээр хангах, мэргэжил сонголтоо зөв хийхэд туслах зорилго бүхий “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-АМЖИЛТЫН ГАРАА” сэдэвт цахим хэлэлцүүлгийг 2021 оны 04-р сарын 15-ны өдрийн 12.00-14.00 цагийн хооронд зохион байгуулахаар боллоо.
 
Цахим хэлэлцүүлэгт 
  • Монголын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны тэргүүн Ш.СОСОРБАРАМ
  • Ажил, мэргэжил судлалын үндэсний хүрээлэнгийн захирал А.АМАРЗАЯА
  • ‭‬Карьер хөгжлийн төвийн Карьерийн зөвлөх багш‭ ‬О.ОЮУН
  • “Алс нутгийн хөгжил” ТББ-ын захирал, Азийн сургагч багш‭ ‬Ж.ЖАРГАЛСАЙХАН нар оролцож зөвлөгөө мэдээлэл өгнө.