Share Twitt Share

“Гэрээсээ гэрэлтье” үндэсний цахим аяны хүрээнд зохион байгуулсан “үлгэрч гэр бүл” цахим уралдааны дүн гарлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Ковид-19” цар тахлын үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан, гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх замаар Монгол ардын үлгэрээр дамжуулан хүүхдээ хүмүүжүүлэх, уламжлалт өв соёлыг сургах арга зүйд эцэг эхчүүдийг уриалах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, эерэг хандлага бий болгох зорилгоор "Үлгэрч гэр бүл" цахим уралдааныг зохион байгууллаа.

Тус уралдаанд “ГЭРЭЭСЭЭ ГЭРЭЛТСЭН” нийт 125 гэр бүлийн  бүтээл ирсэн бөгөөд удирдамж, тавигдах шаардлагын дагуу ирүүлсэн бүтээлийн лайк, шэйрын тоо, ажлын хэсгээс гарсан үнэлгээ, оролцогчдын бүтээлч байдлыг тус тус харгалзан үзэж шалгарууллаа.

ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮН:

1-Р БАЙР

Монгол Ардын үлгэр “Ухаант туулай” үлгэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас оролцогч Б.Базарсадын гэр бүл

https://bit.ly/3xzfcsT

2-Р БАЙР

Монгол ардын үлгэр “Шаазгай” үлгэрээр Улаанбаатар хотын Баянгол дүүргээс оролцогч,  Сувиллын Цэцэрлэг Яслийн 10 цэцэрлэг бэлтгэлийн “B” бүлгийн сурагч А.Загдсүрэн

https://bit.ly/3xwbekJ

3-Р БАЙР

Монгол ардын үлгэр "Ухаант хүү" үлгэрээр Ховд аймгийн  Булган сумаас оролцогч Б.Дамиранжавын гэр бүл  

https://bit.ly/3xwbjF3

ТУСГАЙ БАЙР-1

Монгол ардын үлгэр “Туулай яст мэлхий хоёр” үлгэрээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р цэцэрлэгийн бага бүлгийн оролцогч Н.Номин-Эрдэнэ

https://bit.ly/3eDTL17

ТУСГАЙ БАЙР-2

Монгол ардын үлгэр "Долоон өндөгтэй доголон шаазгай " үлгэрээр Увс аймгийн Улаангом сумаас оролцогч  Лхагвасүрэнгий гэр бүл

https://bit.ly/3vmS6Uq

ТУСГАЙ БАЙР-3

Монгол ардын үлгэр Тэмээ үнсэнд хөрвөөх болсон учир” үлгэрээр Увс аймаг Хяргас сумаас оролцогч  Д.Хүрэл-Эрдэнийн гэр бүл

https://bit.ly/2PAUms4

ТУСГАЙ БАЙР-4

Монгол ардын үлгэр "Долоон өндөгтэй доголон шаазгай" үлгэрээр Дорнод аймгийн Хэрлэн сумаас оролцогч 2 цэцэрлэгийн дунд "А" бүлгийн Б.Отгонхүү

https://bit.ly/3gKfFCJ

ТУСГАЙ БАЙР-5

Монгол ардын үлгэр 'Ухаант туулай' үлгэрээр Өвөрхангай аймгийн Бүрд сумаас оролцогч  Б.Бат-Оршихын гэр бүл  

https://bit.ly/3eFYEXx  

ҮЛГЭРЧ_ГЭР_БҮЛ цахим уралдаанд идэвхтэй оролцож, гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүүхдүүддээ мартагдахааргүй нэгэн дурсамжийг бий болгосон эрхэм эцэг, эх, хүүхдүүддээ баярлалаа. 

      #ГЭРЭЭСЭЭ_ГЭРЭЛТЬЕ

      #Гэр_бүл_хүүхэд_залуучуудын_хөгжлийн_газар