Share Twitt Share

Гэрээсээ гэрэлтье үндэсний цахим аяны хүрээнд зохион байгуулсан нэг гэр бүл, нэг дурсамж цахим уралдааны дүн гарлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Ковид-19” цар тахлын үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, эерэг хандлага бий болгох зорилгоор “НЭГ ГЭР БҮЛ, НЭГ ДУРСАМЖ цахим уралдааныг зохион байгууллаа.

Тус уралдаанд нийт 94 гэр бүлийн  бүтээл ирсэн бөгөөд удирдамжид тавигдах шаардлагын дагуу ирүүлсэн бүтээлийг лайк, шэйрын тоо, ажлын хэсгээс гарсан үнэлгээгээр харгалзан үзэж шалгарууллаа.

ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮН:

1-Р БАЙР

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс оролцогч Ж.Түмэндэлгэр

https://syr.us/gdD

2-Р БАЙР

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас оролцогч Э.Баасанжав

https://syr.us/p4s

3-Р БАЙР

Улаанбаатар хотын Баянгол дүүргээс оролцогч С.Халиунчимэг

https://syr.us/7RZ

ТУСГАЙ БАЙР

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас оролцогч Я.Бурмаа 

https://syr.us/t3w

 #НЭГ_ГЭР_БҮЛ_НЭГ_ДУРСАМЖ цахим уралдаанд идэвхтэй оролцож, гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, мартагдахааргүй нэгэн дурсамжийг бий болгосон эрхэм эцэг,эх, хүүхдүүддээ баярлалаа. 

 

      #ГЭРЭЭСЭЭ_ГЭРЭЛТЬЕ

      #Гэр_бүл_хүүхэд_залуучуудын_хөгжлийн_газар