Share Twitt Share

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын залуучуудын хөгжил, нийгмийн идэвх, оролцоог дэмжих, залуучуудад хамтдаа өсч, хөгжих боломж олгох, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойг хүргэх зорилготой Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулж анхны хурлаа өнөөдөр /05.28/ зохион байгууллаа.
Хурлын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, ЗХҮЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Батдорж Зөвлөлийн албан ёсны батламжийг гардуулсан юм.
Тус даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал сонгогдсон бөгөөд УУХҮЯ, ҮГА, АМГТГ, салбарын зарим байгууллагуудын ажилчдын төлөөллөөс бүрдсэн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдийн хамтаар зөвлөлийн төлөвлөгөө болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцлаа.
Хурлын төгсгөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг яаралтай байгуулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн юм.