Share Twitt Share

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын шилдгүүдийг шагналаа

Хөдөлмөр зүтгэлээ хүүхдийн сайн сайхны төлөө зориулж, эрхэлсэн ажил, албан тушаалын үүргээ өндөр хариуцлага, ёс зүйтэй гүйцэтгэсэн салбарын болон харьяа байгууллагын ажилтгуудыг Төрийн дээд шагнал “Алтан гадас”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын шагнал болон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын тэргүүний залуу медалиар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одонгоор Увс аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ахмад ажилтан Рагчаа овогтой Цэцэгмааг, Засгийн газрын шагнал “ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгээр Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Энхболорын Ганхуяг, Төв аймгийн ГБХЗХГ-т 10 гаруй жил ахлах мэргэжилтнээр ажилласан, Монголын Скаутын Холбооны гүйцэтгэх захирал Ариунсангийн Билгүүн, Дархан-Уул аймгийн “Нарны хүүхдүүд" асрамжийн төвийн тэргүүн Жадамбын Оюунчимэг, мөн “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн ажилтан Нямсүрэнгийн Пүрэв-Очир, Цөлийн сарнай ТББ-ын тэргүүн Цолмонгийн Амаржаргал нарыг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтан Баттогтохын Цэцэгээ, Хүүхэд хамгааалын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ээлжийн туслах ажилтан Самдангийн Тэгшээ, “Монголиан Азиа Рийч” ТББ-ын ажилтан Намжингийн Эрдэнэчимэг, Тогтохын Оюунбаяр нарыг шагналаа.
Мөн энэ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ” медиалаар ГБХЗХГ-ын мэргэжилтэн Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дотоод, аудитын мэргэжилтэн Атарсайханы Сандагдорж, Олон Улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын гадаад харилцааны ажилтан Өнөрбаярын Мандахзаяа, Хүүхэд хамгааалын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны нийгмийн ажилтан Отгонбаярын Нүрзэдмаа, “Өнөр бүл” хүүхдийн төвийн хамтын ажиллагаа, олон нийтийн харилцах ажилтан Рагчаасүрэнгийн Урангуа, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн ажилтан Алтанхүүгийн Өлзийхүү, Сургалт, судалгаа мэдээллийн төвийн Гэр бүл, залуучуудын бодлогын судалгаа, шинжилгээ хариуцсан судлаач Сарантуяагийн Зулцэцэг нарыг тус тус шагнасан юм.