Share Twitt Share

Хүүхдийн тусламжийн утас 108

Зөвхөн Call үйлчилгээтэй байсан Хүүхдийн тусламжийн 108 утас программ шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад анх удаа “MESSAGE” хүлээн авах, илгээх үйлчилгээг нэвтрүүлж байна.
Мессеж үйлчилгээгээр үнэ төлбөргүй хүүхдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхөд Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг үүрэг телефоны бүх дугаараас хандах техникийн боломжийг бүрдүүлж хамтран ажиллаж байна.
Дээрх үйлчилгээг нэвтрүүлсэнээр хүүхдийн далд хэлбэрийн хүчирхийллийг илрүүлэх, хүүхдийн дуу хоолойг сонсох, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, зөвлөгөө авах сувгуудыг олшруулах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд технелогийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм.