Share Twitt Share

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр залуучуудтай уулзана

Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр буюу 06 дугаар сарын 04-ний 15:00 цагаас Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй анхны уулзалтаа хийх гэж байна. "АЛСЫН ХАРАА-2050" ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО" цахим уулзалт Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд болон нийт залуучуудад нээлттэй болох юм.  

Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл нь 2021 оны 04 дүгээр сарын 30-нд анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, Үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоолоор үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталсан юм. Тус төлөвлөгөөний 17 дугаарт заасан үйл ажиллагааны хүрээнд Залуучуудын Хөгжлийн Зөвлөлийг засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, яам агентлаг, олон нийтийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, хувийн хэвшлийн байгууллага болон мэргэжлийн, сонирхлын бүлгүүдэд байгуулахаар шийдвэрлэсэн.

Одоогийн байдлаар 21 аймаг, Нийслэл, 9 дүүргийн хэмжээнд Залуучуудын хөгжлийн 92 зөвлөл, 13 яам, 6 агентлаг,  65 Аж ахуй, нэгж байгууллагуудын дэргэд 84 зөвлөл нийт 176 Залуучуудын хөгжлийн зөвлөл Улсын хэмжээнд байгуулагдаад байна.

Залуучууд та бүхэн доорх линкээр орж, уулзалтад оролцохыг урьж байна.

Хэзээ: 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн Баасан гарагт

Хугацаа: 15:00 цагт

Цахим хурлын линк:

https://us02web.zoom.us/j/89233839285?fbclid=IwAR0Qyf5FV--6HH8XuAuJ1eJl09HP-Xd1uux858QXL3Wf3IhPWlgi7nfYPAk#success

ID: 892 3383 9285

PASS: 676388,