Share Twitt Share

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахмад ажилтан С.Дуламсүрэн Монгол Улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахмад ажилтан Сүрэнхорлоо овогтой Дуламсүрэнг хүүхдийн байгууллагад зүрх сэтгэлээ зориулан олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ний 137 дугаар зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнасныг өнөөдөр ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж гардуулан өглөө.
Тэрбээр төрд 40 жил ажилласан бөгөөд хүүхдийн байгууллагын хөгжлийн бүхий л үе шатуудад 23 жил тасралтгүй ажиллаж, 2012 онд Хөдөлмөрийн хүндэт тэмдэг, 2016 онд төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнуулж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байв.