Share Twitt Share

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх "GEN Z" клуб гишүүдээ нээлттэй сонгон шалгаруулж элсүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  энэ сарын 4-ний өдөр “Z Generation”-ий төлөөллийг хүлээн авч уулзсан. Уулзалтаас Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд залуучуудын “Gen Z” клуб байгуулахаар шийдвэрлэсэн юм. "Gen Z" клуб нь Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрт шинэ, залуу үеийнхний дуу хоолойг сонсож, санал бодлыг тусгах, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг залуучууд, өсвөр насныханд хүртээмжтэй хүргэх зорилготой ажээ.

Уг клубт элсэх хүсэлтэй 1996-2005 онд төрсөн хэн бүхэн энэхүү өргөдлийн маягтыг бөглөснөөр “Gen Z” клуб баг, хамт олон болж ажиллах боломжтой.

Та өргөдлийн асуултад крилл үсгээр, заасан үгийн тоонд багтаан хариулан, 2021 оны 7 сарын 7-ны 23:59 цагаас өмнө илгээгээрэй.

Клубийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 99155577, 80622582, 86806488 утсаар болон enkhjin@pmo.gov.mn хаягаар ажлын цагаар холбогдон асуух боломжтой.