Share Twitt Share

“Мөнгөн хараацай” Олон улсын хүүхдийн цахим фестивалийн удирдамжтай танилцана уу

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбороос (ОУХНЦ) уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн хараацай” Олон улсын хүүхдийн урлагийн наадмыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2021 оны 07 дугаар сарын 01-27-ны өдрүүдэд цахим фестиваль хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Фестивалийг улс үндэстний хүүхэд, өсвөр үеийнхний урам зоригийг сэргээх, урлагаар дамжуулан сайн сайханд тэмүүлэх, өөртөө итгэх итгэлийг бадраахад нэмэр болохуйц, орчин үеийн хэлбэр, агуулгаар зохион байгуулах юм.

 “Мөнгөн хараацай” Олон улсын хүүхдийн цахим фестивалийн удирдамжтай танилцана уу.

Нэг. Зохион байгуулагч

1.ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОР

2.ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ

Хоёр.Фестивалийн зорилго

Технологийн дэвшил ашиглан Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх  дэлхий нийтийн зорилтуудын 4.7-д заасан “...дэлхийн иргэн байх, соёлын олон төрөл зүйлд эерэгээр хандах, энх тайванч иргэн төлөвшүүлэх...” зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, улс үндэстнүүдийн хүүхэд өсвөр үеийнхний авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,  орон орны үндэсний соёл урлагийг түгээн сурталчилж  соёл хоорондын харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Гурав.Зохион байгуулалт

 3.1.Цахим фестивалийн удирдлагыг санаачлагч байгууллагаас томилсон “Зохион байгуулах хороо” гүйцэтгэнэ. Зохион байгуулах хороо нь  наадмыг удирдамжийн дагуу явуулах бөгөөд техникийн, цаг хугацааны, зохион байгуулалтын зайлшгүй нөхцөл байдал үүссэн үед удирдамжид өөрчлөлт оруулж, энэ тухайгаа санаачлагч байгууллага болон олон нийтэд  мэдээллэнэ.

3.2.Цахим фестивалийн бэлтгэл ажил 2021 оны 06 сарын 03-28-ны өдрүүдэд, фестивальд бүтээл хүлээн авах,  ирүүлсэн бүтээлд цахимаар олон нийтийн санал авах, шилдэг бүтээлийн шалгаруулалт хийж олон нийтэд түгээх, сурталчилах  ажил  2021 оны 07 сарын 01-27-ны өдрүүдэд зохион байгуулагдана. “Мөнгөн хараацай” олон улсын хүүхдийн цахим фестивалийн тоглолт 7 сарын 27-ны өдрийн 12:00 цагаас.

3.3. Фестивал Монгол улсын болон гадаад улсын 10-18 насны хүүхэд, өсвөр үеийнхний дунд, 10-13 нас, 14-18 нас гэсэн 2 ангилалтайгаар зохион байгуулагдана.

3.4. Фестиваль нь тухайн улс орны үндэсний өв соёл, язгуур урлагийн төрлөөр зохион байгуулагдана 

  • Гоцлол дуу
  • Гоцлол бүжиг
  • Гоцлол хөгжим гэсэн 3 номинацтай байна. 

3.5. Фестивалийн зохион байгуулалттай холбоотой мэдээллийг: 

  • Facebook page: Mungun Kharaatsai virtual fest
  • Вэб хуудас: www.nairamdal.mn http://nairamdal.mn/academic/36/14
  • mungunkharaatsai@nairamdal.mn имэйл хаяг
  • 99014987, 91110408, 99109410 утсаар холбогдож авч болно. 

3.6.Фестиваль нь 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд нэгдүгээр шатанд сонирхсон хүүхэд бүхэн бүтээлээ ирүүлэх боломжтой. Нэгдүгээр шатанд ирүүлсэн  бүтээлүүдээс удирдамжид заасны дагуу шалгаруулалт хийж хоёрдугаар шатанд шилдгүүдийг шалгаруулна.

Дөрөв.  Бүтээл хүлээн авах

 4.1.Фестивалийн нэгдүгээр шатанд  оролцогчдын  бүтээлийг  2021 оны 07 сарын 01ний өдрөөс 2021 оны 07 сарын 08-ны өдрийг  дуустал  хугацаанд   дараахь байдлаар хүлээн авна. Үүнд: 

  • nairamdal.mn вэб хуудас
  • Mungun Kharaatsai fest цэс-ээр орж бүртгэлийг/Registration/ үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөнө. Өөрийн бүтээлийн видео бичлэгээ YOUTUBE дээр апплойд хийсний дараа бүртгэлийн хуудасны youtube  холбоос гэсэн хэсэгт бичлэгнийхээ холбоосыг хуулж оруулах.   Үүний дараа гарч ирэх QR код бүхий мандатыг татаж авсанаар бүртгэл болон бүтээл хүлээн авалт баталгаажна. 
  • Facebook болон Youtube-д оруулсан зохиогчын эрхтэй дуу/ая-ны дуу нь хаагддаг тул бүтээлийн видео бичлэгээ оруулсаны дараа өөрийн видео бичлэгнийхээ дуу, дүрсний бүрэн орсон эсэхийг шалгах.

 Тав. Фестивальд оролцогчдын бүтээлд тавих шаардлага

5.1.Оролцогч нь өөрийн уран бүтээлийн дүрс бичлэгээ HD1080 форматаар бичих ба утсаар бичлэг хийсэн тохиолдолд хөндлөн дэлгэцээр бичих.

5.2.Ашиглаж байгаа фонограм  чанарын шаардлага хангасан байна.

5.3.Оролцогчийн уран бүтээл үндэсний өв соёлыг  харуулсан,  5 минутаас хэтрэхгүй хугацаатай байна.

5.4.Оролцогч нь цахим фестивальд оролцохдоо өөрсдийн гар утас, комьпютер, интернэт, техник хэрэгсэлүүдээ сайтар хангасан байна.

5.5.Оролцогч нь уран бүтээлдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын соёлын уламжлал, соёлын ялгаатай байдлыг үл хүндэтгэсэн үг үйлдэл гаргахгүй  байна.

5.6.Караоке бичлэг дагаж дуулахыг хориглоно.

5.7.Удирдамжинд нийцэхгүй бүтээл ирүүлэх, бусдын дуу хоолой, дүрс ашиглах зэргийг хориглоно.

Зургаа. Шалгаруулалт

 6.1.Нэгдүгээр шатанд фестивалийн төрөл, насны ангилал  тус бүрт Mungun Kharaatsai апп ашиглан хамгийн олон оноо  авсан эхний 3 оролцогч, зохион байгуулагчдаас томилсон шүүгчдээс хамгийн өндөр оноо авсан 3 оролцогчийг тус тус шалгаруулна. Нэгдүгээр шатанд шалгарсан оролцогчдод цахим урилга явуулж, оролцогчдын нэр, бүтээлийн нэрийг

  • Mungun Kharaatsai virtual fest Facebook хуудас
  • nairamdal.mn вэб хуудаст 7 сарын 17-ны өдөрт багтаана байршуулна.

6.2.Фестиваль хоёрдугаар шатны  шалгаруулалтыг 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 12 цагт шууд дамжуулалтаар зохион байгуулна.  Хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүдийг шүүгчдийн баг 10 онооны системээр шалгаруулна.

6.3.Шүүгчид шалгаруулалт хийхдээ   оролцогчийн дуулах, бүжиглэх, хөгжимдөх техник болон оролцооны соёл  /хувцаслалт, видео бичлэгийн орчин/  зэргийг харгалзана.

Долоо. Шагнал, урамшуулал

 Фестивалийн  төрөл, насны ангилал тус бүрт  нэг, хоёр, гуравдугаар байруудыг эзлүүлж үндэсний оролцогчдыг цахим өргөмжлөл, ОУХНЦ-т амрах эрхийн бичиг, гадаад улс орны оролцогчдыг цахим өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр  шагнана.

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОР