Share Twitt Share

“Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийн суурь ур чадвар /soft skills/-ын сургалтын чиглүүлэгч багш бэлтгэх сургалт эхэллээ

Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төслийн” хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв, Олон улсын мэргэжлийн хөгжлийн институттэй хамтран суурь ур чадвар /soft skills/-ийн 32 цагийн агуулгаар сургалтад хичээл заах чиглүүлэгч багшийг чадавхжуулж, бэлтгэх цахим сургалтыг 2021.07.01- 2021.07.10-ний хооронд зохион байгуулж байна.
“Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийн суурь ур чадвар /soft skills/-ийн сургалтад хичээл заах багшийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, нийт 977 хүнээс 90 багш сонгогдож, чиглүүлэгч багшийг чадавхжуулах сургалтад хамрагдаж байгаа юм.
Тус шалгаруулалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Сургалт, судалгаа, мэдээллийн төвийн ажилтнууд шалгарч, сургалтад хамрагдаж байна.
Сургалтаар чиглүүлэгч 90 багш нар
-Өөрөө өөрийгөө хөгжүүлэх чадвар
-Бие хүн буюу өөрийгөө таних чадвар
-Өөрийгөө удирдан зохион байгуулах чадвар
-Карьер хөгжил
-Бусадтай харилцах чадвар
-Мэргэжлийн ёс суртахуун
-Нийгэм хамт олны ёс суртахуун
-Асуудлыг шийдвэрлэх чадвар
-Цаг ашиглах чадвар
-Гэр бүлийн үнэ цэнэ
-Ажилд орох үйл явц
-Хувийн аж ахуйн эрхлэх боломжууд зэрэг сэдвээр мэдлэг олж авах юм.
Сургалтын үеэр Олон улсын мэргэжлийн хөгжлийн институтийн захирал, хүний нөөцийн аудитор Б.Батгэрэлтэй "Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төсөл нь Монгол Улсад анх удаа явагдаж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл энэ сургалт нь ёс суртахуун, харилцаа хандлага, өөрөө өөрийгөө ойлгох зэрэг хувь хүний суурь ур чадварт суурилсан хөдөлмөрт бэлтгэх үндэсний хэмжээнд анхны сургалт болж байна." гэлээ.