Share Twitt Share

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын үйл ажиллагаа, ажлын тайлантай танилцлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд, залуучуудын хэлтсийн дарга М.Цогтбаатар нар Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын нийт ажилтан, албан хаагчдын нэгдсэн хуралд оролцож, 2021 оны эхний хагас жилийн тайланг сонсож, цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.
Тайлангийн хурлаар Олон улсын Найрамдал цогцолборын ерөнхий захирал Б.Отгонбат “100 жил-Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор” илтгэл хэлэлцүүлж, 2021 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн ажил, хэрэгжүүлж эхлээд буй ажлын явцын талаар танилцууллаа. Мөн дэд захирал Б.Наранчимэг Үндсэн үйлчилгээний албаны 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан танилцуулж, ажилтан, албан хаагчид өөрсдийн санал санаачилгаа дэвшүүлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолбор нь 1978 онд байгуулагдсан төрийн үйлчилгээний байгууллага. 2021 оны 06-р сарын 01-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар тус цогцолборыг иж бүрэн засварлах, тус цогцолборын бүсэд цаашид дахин газар олгохгүй байх шийдвэр гаргасан юм.