Share Twitt Share

Оюутан залуучуудыг дэмжих хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын оюутны холбоотой оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, хувь хүний хөгжлийг дэмжих, хорт зуршлаас ангид байх, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй болоход хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд оюутан, суралцагчдын бүлгийн хөгжлийг дэмжих орчин нөхцөлийг боловсролын байгууллагад бүрдүүлэх, оюутан, залуучуудын хөгжил, соёл, төлөвшил, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийг дэмжих 10 орчим чиглэлд хамтран ажиллах юм.