Share Twitt Share

Зөвлөх үйлчилгээний тендерт оролцохыг урьж бна

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх шалгуур үзүүлэлтийг хангасан магадлан итгэмжлэгдсэн ТББ-уудыг урьж байна

  1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ /Нийслэл болон орон нутагт үйлчилгээ үзүүлэх/” байгууллагыг сонгон шалгаруулж зөвлөх үйлчилгээ гэрээлэн гүйцэтгүүлэх гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээг нийслэл болон орон нутагт зориулалтын автобусаар, хөдөлгөөнт, явуулын хэлбэрээр газар дээр нь мэргэжлийн баг шуурхай үзүүлэх зорилготой юм.

 Хэрэгжүүлэх хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 01 – ээс 2020 оны  12 дугаар сарын 31 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг дараах бичиг баримтыг ирүүлнэ.Үүнд: 
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх шалгуур үзүүлэлтийг хангасан магадлан итгэмжлэлийн гэрчилгээ
  • Татварын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт
  • Шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
  • Ижил төстэй ажлын туршлага сүүлийн 1 жил
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байсныг нотлох гэрээ, захиалагчийн тодорхойлолт 
  1. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. 
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 09 дүгээр 15 - аас  09 дүгээр сарын 22-ны 08.30 – 17.30 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ tender.gov.mn хаягаар 2021 оны 09  дүгээр сарын 22-ны 17.30 цагийн дотор ирүүлнэ үү.

Захиалагч: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-44А, Төрийн өмчийн XI байр,  312 тоот
Утас:51-264123