Share Twitt Share

ЗӨВЛӨХ БАГИЙН АЖЛЫН ЗАР

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хүүхэд, гэр бүл, залуучуудын эрх хамгааллын чиглэлээрх төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомж, төсөл, үндэсний хөтөлбөр, олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, хөгжил оролцоог дэмжих, эрсдэл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд салбар дундын зохицуулалтыг хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага юм. 

Манай байгууллага улсын хэмжээнд амьдарч байгаа бүтэн өнчин хүүхдийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, хэрэгцээг тодорхойлон, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Бүтэн өнчин хүүхдийн нөхцөл байдлыг судлах, үнэлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах ажлыг гүйцэтгэх зөвлөх баг сонгон шалгаруулах бөгөөд доорх шаардлагыг хангасан байна.

Зөвлөх багт тавигдах шаардлага:

Зөвлөх баг нь 3 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй, дор дурдсан чиглэлээр мэргэшсэн байна.Үүнд:

 Боловсрол: 

  1. Хүүхэд, гэр бүл, нийгмийн ажил, судалгааны чиглэлээр магистр зэрэгтэй
  2. Хүүхэд, гэр бүл,олон нийтийн хөгжил, хамгааллын чиглэлээр мэргэшсэн
  3. Нийгмийн ажил, судалгааны чиглэлээр гадаадад суралцсан, мэргэжил дээшлүүлсэн

Туршлага:

  1. Зөвлөх баг нь нийгмийн хамгаалал, гэр бүл, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийсэн байх.
  2. Хүүхэд хамгаалал тэр дундаа урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлж ажиллаж байсан туршлагатай байх;
  3. Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
  4. Судалгаа явуулахад шаардлагатай техник хэрэгсэлтэй байх;

Хэлний ур чадвар:

  1. Англи хэлийг мэргэжлийн чиглэлээр хэрэглэх түвшинд эзэмшсэн байх

Бүрдүүлэх материал:

  1. Ажлыг хийж гүйцэтгэх сонирхол илэрхийлсэн албан бичиг
  2. Багийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг товч намтар, мэргэжил, мэргэшил, мэдлэгийг нотлохуйц баримтууд, Үүнд: Диплом, сертификат, гэрчилгээний хуулбар хавсаргах
  3. Ажлын санал (судалгааны хүрээнд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө болон судалгааны эхлэлийн тайлан, эцсийн тайланг тайлагнан танилцуулах журам, ажлын календарьчилсан график, судалгааны гүйцэтгэх арга зүй, ашиглагдах тоон болон чанарын аргууд зэргийг тусгах);
  4. Ажил гүйцэтгэх төлөвлөгөө /багийн гишүүд тус бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох/
  5. Ажлын гүйцэтгэлийн үнийн санал, төсвийн задаргаа

Сонирхсон Зөвлөхийн баг нь 10 хуудаснаас хэтрэхгүй доор дурдсан материалыг багтаасан ажлын саналыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны 17.00 цагаас өмнө Munkhtsetseg.t@fcy.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Төлбөрийн нөхцөл:

Төлбөрийн нөхцөлийг гэрээнд нарийвчлан тусгах бөгөөд гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэлээр олгоно.Төлбөрийг Монгол төгрөгөөр олгох бөгөөд ажлын хөлсөнд холбогдох бүх зардал, татвар зэрэг багтсан болно.

Хяналт, тайлагналт:

  1. Ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх календарьчилсан төлөвлөгөөг боловсруулж захиалагчаар батлуулна.
  2. ГБХЗХГ-ын удирдлага, ажилтнуудтай байнга холбоотой ажиллана.

Хугацаа хоцорсон болон дутуу материал ирүүлсэн тохиолдолд саналыг хүлээж авахгүй бөгөөд зөвхөн сонгогдсон байгууллага, хувь хүмүүстэй эргэж холбогдох болохыг анхаарна уу.