Share Twitt Share

“ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” ҮНДЭСНИЙ АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” ҮНДЭСНИЙ АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Залуучуудын хөгжлийн болон Өсвөр үе, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Агентлагийн даргын 2021 оны А/124 дүгээр тушаал гарч 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штаб, Тэмүүжин Өрлөг Бүрэн дунд сургууль, “Эерэг тэмүүлэл” НҮТББ-тэй хамтран “ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” Үндэсний аяныг 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд цахим болон танхим хэлбэрээр зохион байгууллаа.
Цахим сургалтыг Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн харьяа Тэмүүжин Өрлөг сургууль дээрээс зохион байгуулж явуулсан бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Дэд дарга Н.Самьяа, ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын дарга С.Дашзэвэг, ҮБХИС-ийн захирал, Бригадын генерал П.Жаргалан тэргүүтэй төлөөллүүд оролцлоо.
Уг аяны хүрээнд “Харах өнцөг хандлагаас шалтгаална сэдэвт “Эх орон 100” сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Залуучуудад Эх оронч сэтгэлгээг бий болгох, соён гэгээрүүлэх, тэдгээрийн, соёл, боловсрол, төлөвшилт, бие даан амьдрах чадвар болон нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготой уг арга хэмжээнд төрийн болон цэрэг, цагдаа, хууль сахиулах байгууллагууд, их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж, Ерөнхий боловсролын сургуулиуд нийт 185 байгууллага хамрагдлаа.