Share Twitt Share

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 

 

 

 

 

Тус зөвлөгөөнөөр салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хүүхэд хамгааллын үйлчилгээний норматив зардал, санхүүжүүлэх аргачлалыг боловсронгуй болгох талаар хэлэлцүүлж, хүүхдийн хөгжил, хамгааллын төсвийн зардал санхүүжилтэд хийгдэх шинэчлэлийн талаарх нэгдсэн арга зүй, мэдээлэл өгсөн ба Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэх үйл ажиллагааг сайжруулах, энэ хүрээнд салбарын ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛИЙГ ИЖ БҮРНЭЭР ШИНЭ ШАТАНД ГАРГАХ, Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр Хамтарсан багийн ажиллах, үйл ажиллагааг санхүүжүүлэх журам, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт, үнэлгээний тайлан, салбарын хэмжээнд шинээр нэвтрүүлж байгаа мэдээллийн сангуудыг танилцуулж, ЦАХИМ ШИЛЖИЛТэд эрчимтэй шилжих талааар хэлэлцүүлж, санал, дүгнэлт гарган, гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар бодлогын хэрэгжилтийн талаар чиглэл өгөн, салбарын төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа.

 

 

 

 

Зөвлөгөөний үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцож салбарын ажилтан, албан хаагчидтай санал солилцлоо.